Нярай хүүхдийг асрахдаа юуг анхаарах вэ?

Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062

1. Нярай хүүхдийн хамгийн түрүүнд хийх үйлдэл бол?
Хүүхэд хорвоод мэндлээд хамгийн түрүүнд сурдаг зүйл нь хөхөх рефлекс юм. Үүнийг ээж нь хөхөө зөв амлуулснаар зөв зааж, улмаар хүүхдээ цадтал нь хооллож чадвал эхийн хэвлийд байхдаа боловсруулсан зунгаг /баас/-аа хүүхэд гүйцэд ялгаруулж бодисын солилцоо нь эрүүл байдаг.

Харин төрснөөс нь хойш 24 цагийн дотор хангалттай сайн хооллож чадахгүй бол хүүхдийн бодисын солилцоо алдагдаж цаашлаад биологийн шарлалт явагдах сөрөг үр дагавартай юм. Тиймээс төрөхөөсөө хагас сарын өмнөөс хөхөө арчилж, хүүхдээ хөхүүлэхэд бэлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд хар цай, буцалсан усаар, эсвэл бүлээн усаар хөхний толгойгоо норгоод имрэх хөдөлгөөнөөр гадагш татаж хангалттай сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ийм арчилгааг төрөхөөсөө өмнө хийж байсан эхчүүдийн хувьд хөх хагарах гэсэн зовиурыг амсалгүй хүүхдээ сайн хөхүүлж чаддаг байна.

2.Шинэхэн аав ээжүүд маань хүүхэдэээ хэрхэн усанд зөв оруулах тухай мэдлэг тутмаг байдаг шүү дээ.  Тэгвэл бид хүүхдийг ямар давтамжтайгаар хэрхэн усанд оруулах тухайн мэдээлэл хүргэж байна.

Нярай хүүхдийг усанд оруулахад анхаарах хамгийн чухал зүйл бол хүүхдийн хүй цөглөх явдал байдаг. Шинээр мэндэлсэн хүүхдийн хүй төрснөөс хойш 3 долоо хоногийн дотор цөглөдөг. Мөн хүүхдийн хүй хуурай, цэвэр байх тохиолдолд элдэв халдвар авахгүй, амархан, хурдан цөглөдөг. Иймд хүйг нь цөглөсний дараа хүүхдээ бүтэн биеэр нь угааж, усанд оруулж эхлэх нь зүйтэй. Эхний 1 долоо хоногт нярайн нүүр болон бөгсний хэсгийг бүлээн усаар норгосон зөөлөн алчуураар арчаад байхад хангалттай. Нярайн хүйг нь цөглөсөнөөс хойш эхний 28 хоног буюу нярай үед нь долоо хоногт ердөө 2-3 удаа усанд оруулах нь тохиромжтой гэж үздэг. Учир нь нярайг өдөр бүр усанд оруулах нь элдэв харшил авах эх үүсвэр болдог. Харин 28 хоногоос хойш бяцхан үрээ өдөр бүр унтахынх нь өмнө усанд оруулж байгаарай.

3. Хэрвээ танай хүүхэд учир нь мэдэгдэхгүй уйлаад байвал тэр нь  ямар учиртай вэ?

Хааяа хүүхдүүд учир мэдэгдэхгүйгээр их уйлдаг тэр үед эцэг эхчүүд маань их л тэвдэж сандардаг шүү дээ. Харин хүүхдийг уйлах хэмнэлээр нь шинжэж болдог байхнээ.

Хүүхэд уйлах шалтгаанууд

1.Өлсөх
Энэ бол хүүхэд уйлах үед хамгийн түрүүнд байж болох шалгаан юм.
Хүүхдээ өлсөн байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх нь уйлах шат хүргэлгүйгээр хүүхдээ хооллоход туслах болно. Нярай хүүхдэд илэрдэг зарим шинжүүдээс дурдвал: амаа ангалзуулах, тамшаах, хацарт нь хүрвэл тэр тал руу толгойгоо эргүүлж хөхөө хайх болон гараа хөхөх зэрэг болно.

2. Хуурайлах хэрэгтэй болох
Зарим хүүхдүүд хэзээ даавуугаа солих хэрэгтэйг мэддэг. Зарим нь бохир даавуугаа тэсвэрлэн дуугүй байсаар байдаг.
Энэ бол хүүхэд уйлах үед шалгаж болох энгийн зүйлсийн нэг юм.

3. Нойр хүрэх
Хүүхэд ядарсан үедээ хаана ч хэдийд ч унтдаг гэж томчууд боддог.
Гэвч ингэж бодох нь үнэндээ тэдэнд ахадсан зүйл болдог. Нярай хүүхэд зүүрмэглэх үедээ уцаартай болж уйлж эхэлдэг. Ялангуяа хэт ядарсан байвал энэ байдал илүү тод илэрнэ.

4. Авахуулахыг хүсэх
Хүүхэд тэврүүлж авахуулах дуртай байдаг. Тэд ээж аавынхаа царайг харах, тэдгээр дууг сонсох, мөн тэдгээрийн зүрхний цохилтыг сонсох, үнэрийг мэдрэх дуртай байдаг. Хүүхдэд авахуулах гэж хүссэн үедээ уйлж болдог.
Хэрэв хүүхдийг байнга аваад байвал авахуулах гээд байдаг болчихно гэж та бодож байж магадгүй. Гэвч эхний хэдэн сарын туршид ийм асуудал үүсдэггүй.

5. Гэдэс эвгүйтэх (гэдэс дүүрэх, базлах болон бусад асуудлууд)
Гэдэсний эвгүйтэх асуудлууд ялангуяа гэдэс дүүрэх базлах зэрэг нь уйлах шалтгаан болдог. Хэрэв ил мэдэгдэх шалтгаангүйгээр хүүхэд сүүлийн гурван цагийн турш юм уу уйлаад байвал гэдэс базлалттай холбоотой байж магадгүй гэж сэжиглэнэ.
Хэрэв таны хүүхэд хооллосны дараа уйлагнах болон хүчтэй уйлвал гэдэсний базлалт байж болох талтай. Ихэнх эцэг эхчүүд гэдэс дүүрэлтийн эсрэг үйлчилгээтэй эм болон гэдэс базлалтын үед хэрэглэдэг эм дур мэдэн хүүхэддээ өгдөг. Эдгээрийг хэрэглэхийн өмнө заавал эмчид үзүүлээрэй.

6. Хэхрэх хэрэгтэй болох
Хэхрэх бол сэтгэл санаагаар захирагддаггүй зүйл юм. Хэрэв таны хүүхэд хөхөө хөхсөний дараа уйлвал хэхрэх хэрэгтэй байгаа байж магадгүй. Хүүхэд хөхөө эсвэл угжаа хөхөж байх үедээ хий залгидаг нь энэ таагүй байдал үүсэх шалтгаан болдог.

7. Халууцах эсвэл даарах
Хүүхдийн хувцсыг солих эсвэл хуурайлж байх үедээ түүний бөгсийг хүйтэн алчуураар арчвал даарснаасаа болж чичрэхийн зэрэгцээ гомдоллон уйлж магадгүй.
Нярай хүүхэд дулаахан өлгийдүүлэх дуртай байдаг. Мөн түүнд дулаахан хувцас өмсүүлж болно. Хүүхдүүд ихэвчлэн халууцахаасаа илүү даарахаараа уйлдаг боловч хэт халууцвал мэдээж уйлах болно.

8. Бусад жижиг шалтгаан
Зарим үед хүүхдийнх хөлийн болон гарын хуруу зэрэг нь хувцас болон даавууны завсарт орооцолдох дарагдах зэрэг шалтгааны улмаас цусны хангамж багассанаас болж уйлдаг. Энэ бол хүүхэд уйлах үед шалтгааныг хайхдаа хамгийн түрүүнд шалгах асуудлуудын нэг юм. Мөн шинэ хувцас өмсгөхдөө хаяг болон шошготой нь өмсүүлсээс биеийг нь нухаж байж магадгүй.

9. Шүд ургах
Шинэ шүд буйлыг нэвтлэн гарч ирэх нь ихээхэн өвдөлт үүсгэдэг. Энэ байдал зарим хүүхдүүдэд илүү тод илэрдэг.
Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн өвдөлт зовиур байгаа бол түүний буйлыг шалгах хэрэгтэй. Түүний шүд цухуйж буйлыг өвтгөж байж магадгүй. Хүүхдийн анхны шүд ихэвчлэн 4 өөс 7 сарын хооронд цухуйдаг. Гэвч зарим үе үүнээс эрт ургах явдал байж болдог.

10. Тайван байхыг хүсэх
Хүүхэд хүрээлэн байгаа орчныхоо дуу чимээг сонсож байдаг. Гэвч зарим үед түүнд хурц гэрэл мөн чанга дуу чимээ сонсох болон хүн хүний гар дамжих нь хэцүү байдаг. Уйлах нь үүнд тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлэх хэлбэр юм.
Иймд тайван байлгах, буцаан ээжид нь өгөх зэрэг арга хэмжээ нь тус болох болно.

11. Илүү ихийг хүсэх
Хүүхэд гадагшаа гарах болон хорвоотой танилцахыг “шаардаж” магадгүй. Хэрэв хүссэнийг нь хийвэл тэрээр даруй тайвширч сэргэлэн болдог. Энэ нь зарим үед таныг ядрааж магадгүй.
Та хүүхдээ салхинд гарган тоглуулж хүүхдийн музей болон амьтны хүрээлэн үзүүлж болно.

12. Бие нь эвгүйцэх
Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авсан ч хүүхэд уйлсаар байвал дараах зүйлсийг шалгах хэрэгтэй. Түүний халууныг хэмжиж үзэхээс гадна бусад өвчний шинж тэмдгийн дохио байгаа эсэхийг сайтар шалгаарай.
Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй зүйл илрэх болон хүүхэд дугуй болохгүй уйлсаар байвал эмчид хандаарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал