Тэргүүлэх архитектор, эдийн засагч зэрэг горилоход тавигдах шаардлага

/Тэргүүлэх архитектор, эдийн засагч зэрэг горилоход тавигдах шаардлага/

Архитектор, эдийн засагч нь мэргэшсэн ба тэргүүлэх гэсэн мэргэжлийн зэргийн шатлалтай байна.

Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтэнд тавигдах шаардлага:

БОЛОВСРОЛ: Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /дипломын, бакалаврын, магистрын, доктор/ боловсрол эзэмшсэн байх

АЖИЛЛАСАН ЖИЛ: Мэргэшсэн зэрэг авснаас хойш мэргэжлээрээ 6 ба түүнээс дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх

БУСАД: Мэргэжлийнхээ чиглэлээр салбарын болон  хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт, удирдан боловсруулсан  хэрэгжүүлсэн/

Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагааны үе шат

  1. Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
  2. Мэргэжлийн шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм, стандарт, журам, заавар, зөвлөмжийн талаарх мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно/
  3. Мэргэжлийн ур чадварын шалгалт /тодорхой сэдвээр, тогтоосон хугацаанд жижиг хэмжээний төсөл боловсруулж хамгаалах ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
  4.   Тайлан, сэдвийн хамгаалалт зураг төсөл, төсөвт экспертиз хийж хамгаалан 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./

Мэргэжилтний мэргэжлийн зэргийг сунгах үе шат

Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн нь 5 жил тутамд зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.

Зэргээ сунгуулах хүсэлтээ зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлнэ.

Тэргүүлэх зэргийн хугацаагаа сунгуулахдаа:

  • Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
  • Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан байх, хянан  тохиолдуулсан байх, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан байх, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх

Мэргэжилтний мэргэжлийн зэргийг сунгах үе шат

  • Мэргэшсэн зэргээ тэргүүлэх зэрэгт ахиулах хүсэлт гаргасан бол зэрэг сунгах бүтээлийн тайлан хамгаалалтанд орж 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлж тэнцсэн байна.
  • Тайлан, сэдвийн хамгаалалтад  шалгалтын комиссоос оноосон жижиг хэмжээний зураг төсөлд  экспертиз хийж дүгнэлт гарган 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно.
  • Мэргэжлийн болон ур чадварын шалгалтанд авбал зохих нийт онооны 90 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
  • Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх

/Тэргүүлэх архитектор, эдийн засагч зэрэг горилоход тавигдах шаардлага/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал