Улаанбаатар хотын бүх хувийн дунд сургуулиуд

Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын ерөнхий мэдээллийг танд хүргэж байна.

Манай сайт бага ангийн хүүхэдтэй болон дөнгөж сургуульд орох гээд хараахан сургуулиа сонгож амжаагүй байгаа хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулан дараах мэдээллийг бэлтгэлээ. Huree.mn нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын ерөнхий мэдээллийг нэгтгэсэн юм. Ингэхдээ ЭЕШ-д жил болгон өндөр оноо авдаг сургуулиудаас эхлээд хамгийн олон сурагчтай мөн олон жил үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна тодорхой нэг хэлээр эсвэл хичээлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг сонголоо.

1. “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургууль

Сургуулийн онцлог, давуу талууд:
Бага сургуулийн сургалтын давуу тал нь чадварт суурилсан “Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр”, Гуравдугаар ангиас англи хэлний” Grape seed” хөтөлбөр, 1 дүгээр ангиас “Оюуны хөгжил” хичээлүүдийг үзэж судлахын зэрэгцээ, хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг дэмжсэн, урамшуулсан, сайшаасан, бүтээлч санаачилгатай, ажилсаг багш нарын баг хамт олонтой аж.

Төлбөр: 1-5 дугаар ангийн төлбөр 4.500.000₮
Дунд анги- 4,600,000₮
Ахлах анги- 4,700,000₮
Байршил:  Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Хавдар Судлалын Үндэсний төвийн Баруун урд талд, Миний hypermarket-ийн Хойд талд
Утас:777755997777-ХХХХ
Вэб сайт: “Шинэ Монгол” ЕБС

2. “Эхлэл” Математик Физик Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль

Сургуулийн онцлог, давуу талууд:
Манай сургууль 1999 онд Хан Уулынхаа өвөрт, Хатан туулынхаа хөвөөнд 100 гаруй сурагчтай, 10 гаруй үндсэн багштайгаар Монгол Улсдаа эрдмийн нэг шинэ уурхайг нээсэндээ бахархалтай байдаг. “ Эхлэл ” сургуулийн араас олон сайхан сургууль байгуулагдах үндсэн суурийг тавьсан бөгөөд бид өөрсдийн гэсэн сургуулийн тохилог байртай, тогтсон онцлогтой, сургалтын агуулга хөтөлбөртэй учраас сургуулийн маань суралцагчид, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдагт баяртай байдаг.
Төлбөр: 3-3,3 сая
Байршил:  БГД, Баруун 4н зам, Максмалл дэлгүүрийн баруун хойно “ Эхлэл ” бүрэн дунд сургууль
Утас:99199671. 88609671. 99545772. 880523249919-ХХХХ
Вэб сайт: “Эхлэл” бүрэн дунд сургууль

3. “Орчлон” олон улсын сургууль

Сургуулийн онцлог, давуу талууд:
✔️ Манай сургууль багш сурагчид, удирдлага, эцэг эхчүүдийнхээ хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монголд анх удаагаа Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үндэсний сургууль болсон билээ.
✔️ Олон улсад нэр хүндтэй 200 жилийн түүхтэй Английн Кембрижийн их сургуулийн дэлхийн 150 гаруй оронд хүлээн зөвшөөрч сургалтандаа хэрэгжүүлдэг IGCSE, дунд сургуулийн эхний жилүүдээс сурагчийн төлөвшил сурлагад сайнаар нөлөөлж олон улсын түвшинд суралцах чадамжтай болгоход чиглэгдсэн Checkpoint зэрэг хөтөлбөрүүдийг 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн сургалтандаа хэрэгжүүлж байна.
Төлбөр: Бага анги -18 сая
Байршил: ХУД, 15-р хороо
Утас:771133227777-ХХХХ
Вэб сайт: “Орчлон” олон улсын сургууль

4. “Шинэ Эрин” сургууль

Сургуулийн танилцуулга, онцлог:
БCШУCЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эрин” лаборатори сургууль юм. Монгол улсын засгийн газар боловсролын чанарын шинэчлэл хийхээр зорьж буй энэ цаг үед  олон улсын жишиг болсон хөтөлбөр, арга зүй, сургалтын технологи, менежмент, судалгааг өөрийн сургалтын онцлогт нийцүүлэн нутагшуулах ажлыг манай хамт олон амжилттай хэрэгжүүлж байна.
Тус сургууль анх 2010 онд 40 сурагч 13 багш,3 удирдах ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, орчин нөхцөл бүхий 3 сургууль, монгол улсын болон олон улсын хөтөлбөрийн судалгаа хийж, сургалтанд хамрагдаж мэргэшсэн 100 гаруй монгол, гадаад багш, ажилтнуудтай болж өргөжсөн байна.
Байршил: Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж
Утас:772284847722-ХХХХ
Вэб сайт: “Шинэ эрин” сургууль

5. “Эрэл” ESM (Монголын Англи Сургууль)

Сургуулийн танилцуулга, онцлог: Монголын Англи сургууль нь (анх “Эрэл Сургууль” нэрээр байгуулагдсан) анх 1998 онд “Олон улсын боловсролын төв”-ийн төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэр үеийн хамгийн дээд түвшин болох Оросын сургалтын системээр 13-н жил сургалт явуулж ирсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн ESM(Монголын Англи Сургууль) болон шинэчлэгдсэн юм. ESM нь International Baccalaureate (IB буюу Олон Улсын Дунд Боловсролын Бакалаврын) зэрэг сургалтын системийг нэвтрүүлэн өөрийн сурагчиддаа дэлхийн шилдэг дээд сургуулиудад боловсрол эзэмших гэгээтэй ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байна.
ESM нь нийт 575 сурагчидтай бөгөөд тус сургуульд олон улсын баг болох гадаадын 42 багш ажиллаж байна.
Төлбөр: 11 сая төгрөг
Зуны сургалт/бэлтгэл анги 300,000 төгрөг
Байршил: Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, 1-р хороо / Топ мебелийн баруун хойно өөрийн байранд/
Утас:70154015. 114512657045-ХХХХ
Вэб сайт: The English School of Mongolia

6. “Хобби” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу талууд:
Англи, монгол хэлээр хос сургалтыг нэгдүгээр ангиас явуулна. Монгол Улсын ЕБС-ийн стандартыг бүрэн хэрэгжүүлэхээс гадна Математик, Түүх, Уран зохиол, Газар зүй, Байгаль шинжлэл, Нийгэм судлал ба Эй Пи хөтөлбөрийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Мөн бага ангидаа IPC /International Primary Cirriculum/, дунд ангидаа IMYC /International Middle Year Cirriculum/, ахлах ангидаа AP /Advanced Placement/ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл анги нь 900 мянган төгрөг.
Дунд анги- 9,576,000₮; Ахлах анги- 10,10,8000₮
Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын гудамж-25
Утас:11323739. 11323039. 113153461132-ХХХХ
Вэб сайт: “Хобби” бүрэн дунд сургууль

7. “Олонлог” ЕБС

Сургуулийн онцлог, давуу тал:
I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна. Үндэсний цөм хөтөлбөр, академик сургалтыг хослуулна.
Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 4.5 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 400 мянган төгрөг
Байршил: Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн урд
Утас:910918279109-ХХХХ
Вэб сайт: Олонлог сургууль

8. “Сант” сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Оксфордын англи хэлний хөтөлбөртэй. Мөн 7 дугаар ангиас мэдээллийн технологийн хичээл үзнэ. Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын AP хөтөлбөртэй хослуулан сургалтаа явуулдаг.
Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 7 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 500 мянган төгрөг
Байршил: Сүхбаатар дүүрэг, II хороо, усны гудамж 23
Утас:11331030. 990485849904-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Сант сургууль

9. “Эмпати” сургууль

Сургууль-багш-эцэг, эх-сурагчдын байнгын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтын нэг болгон ажиллаж байгаа нь хүүхдийн хөгжил, төлөвшлийг сайжруулах, бие даан амьдрах арга ухаанд суралцаж мэргэжлээ оновчтой сонгох нөхцөл боломжийг олгож байна.
Сурагчид англи хэл, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүдийг өндөр түвшинд эзэмшин SAT, TOEFL, IELTS зэрэг шалгалтуудад амжилттай бэлтгэн өндөр оноо авч гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцсаар байна.
Байршил: БЗД 8-р хороо, УС-15 /троллейбусны эцсийн буудлын зүүн хойд талд, 4 давхар байшин./
Утас:114626101146-ХХХХ
Вэб сайт: “Эмпати” сургууль

10. ХБНГУ-ЫН ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ГЁТЕ” СУРГУУЛЬ

goethe Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Нэгдүгээр ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцана
✔️ ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Төлбөр: Бага ангийн төлбөр 5 сая төгрөг
Байршил: 13-р хороолол, Намьянжугийн гудамжинд Шөнийн захын эсрэг талд
Утас:998558089985-ХХХХ
Вэб сайт: Гёте” сургууль

11. “Тольт” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, олон улсын эко сургууль зэрэглэлтэй тус сургууль нь  нэгдүгээр ангиас нь  GRAPESEED олон улсын хөтөлбөрөөр англи хэл заадаг бөгөөд 3, 6-р ангиас  КҮНЗ-ийн төвийн хөтөлбөрөөр Хятад хэл сургадаг. Түүнчлэн  12-р ангидаа IBT TOEFL, IELTS, 3-5 дугаар  ангидаа TOEFL PRIMARY, 6-12 дугаар ангидаа TOEFL JUNIOR шалгалтуудад хамрагдан, олон улсын англи хэлний оноотой болсноор АНУ, Англи, Австрали, Герман, Япон гэх мэт орнуудад тэтгэлэгээр суралцах боломжийг суралцагч нартаа олгодог.
Төлбөр: 3-3.25 сая
Байршил:  СХД, 1- хороолол, 34-р байрны урд талд “Тольт” дунд сургууль
Утас:91911016. 981105089191-ХХХХ
Фэйсбүүк хаяг: “Тольт” дунд сургууль

12. “Эрдэм төгс” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
БСШУСЯ-аас батлагдсан бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ математикийн хичээлийг нэгдүгээр ангиас, англи хэлний хичээлийг хоёрдугаар ангиас гүнзгийрүүлэн судалдаг бөгөөд зургадугаар ангиас Хятад хэлний хичээлийг мэргэжлийн гадаад багш удирдан явуулдаг.
Төлбөр: 3,8 сая
Утас:91913901. 99007011. 88113642. 113507729191-ХХХХ
Байршил: Сүхбаатар дүүрэг 7-р хороо 11-р хороолол, Эрхүү-28
Вэб сайт: Эрдэм төгс

13. “Оюунлаг”

Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Сургуулийн үйл ажиллагааг автоматжуулах, цахим сургуулийн системийг удирдана.
✔️ Сурагчид хичээлийн хуваарь болон хичээлийн ирц, дүнгийн мэдээлэл, дугуйлан, даалгавар үзэх.
✔️Сурагчийн номын санг электрон болгож өгснөөр сурагчидад илүү судлах, сурах арга барилыг дээшлүүлэхэд оршино.
Байршил: БЗДүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр
Утас:75755050. 88113096. 881130978811-ХХХХ
Вэб сайт: “Оюунлаг” сургууль

14. “Гэрэлт-Ирээдүй”

Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Солонгос хэл болон TOPIK хөтөлбөр
✔️ Англи хэлний олон улсын GRAPE SEED хөтөлбөр
✔️ БНСУ-ын дунд сургуулийн техник, технологийн тусгай “ УХААЛАГ ТООСГО ROBOT” хөтөлбөр
✔️ Цэнгэг агаарт уужим талбайтай БИО зуны кэмп
✔️ Гадаадад сурах сурагчдад тусгайлан хэлний бэлтгэл анги хичээллэнэ.
✔️ Ахлах ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт явуулна.
✔️ Шинжлэх ухааны хичээлийн судалгаа, туршилт явуулах кабинеттай.
✔️ Байгалийн шинжлэх ухааны хичээлээр зуны сургалт явуулна.
Төлбөр: 2,350,000-3,300,000₮
Байршил: Сонгино хайрхан дүүрэг, 21-р хороолол, “СОДОН ХОРООЛОЛ” –ын эсрэг тал.
Утас:70172110. 991524067012-ХХХХ
Вэб сайт: “Гэрэлт-Ирээдүй” сургууль

15. “Сакура” олон улсын сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Манай сургуулийн гадаад хэлний талаар баримталдаг үндсэн зарчим нь сурагч нэг бүр Япон, Англи хэлийг бүрэн эзэмших тэгш боломжоор хангагдсан байдаг. Гадаад хэлийг тухайн хэлний орчинд нь маш богино хугацаанд өөрийн болгох боломж бүрдсэн байдаг тул тус сургууль зуны болон өвлийн хэлний дадлагын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж ирсэн уламжлалтай. Хэлний дадлагууд дараах үндсэн чиглэлээр явагддаг.
Төлбөр: Бага анги- 7,500,000₮
Дунд анги- 8.500,000₮
Ахлах анги- 9,500,000₮
Утас:89558955. 896689668955-ХХХХ
Байршил: ХУД, Зайсан Time Square хотхонд
Вэб сайт: “Сакура” олон улсын сургууль

16. “Ромашка” сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: “Ромашка” цогцолбор сургууль нь 1-11 дүгээр ангийн сурагчдад орос, англи хэлийг гүнзгийрүүлэн заахын зэрэгцээ англи хэлийг нэмэлт хөтөлбөрийн дагуу сургадаг юм. Түүнлэн сурагчдыг өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгэмд байр сууриа олоход нь туслахын сацуу гадаад хэлийг эзэмшүүлэхдээ тухайн улс орны сургалтын хөтөлбөр, төлөвлөөгөөний дагуу заан сургаж байна.
Хичээлийг ОХУ, БНХАУ-ын Багшийн их сургуулиас тусгай гэрээний дагуу уригдан ирсэн гадаад багш нар заадаг ба монгол хэл дээрх хичээлүүдийг Монгол Улсын дадлага туршлагатай чадварлаг багш нар заадаг юм.
Байршил: Сонгинохайрхан дүүрэг , нэгдүгээр хороолол, 16 дугаар хороо
Утас:990600029906-ХХХХ
Фэйсбүүк хаяг: “Ромашка” дунд сургууль

17. “Шинэ үе” сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 1-р ангиас эхлэн ордог. Гүнзгийрүүлсэн гэдэг нь хүнд түвшний ухагдахуун судлах биш, харин тухайн насны хүүхдийн онцлогт тохирсон ухагдахууныг олон цагийн давтамжтай судалж, тухайн түвшинд өргөн хүрээгээр орохыг хэлнэ.
Манай сургууль нь 2016 оны хавраас олон улсын Ай Би Диплом хөтөлбөрийн горилогч сургууль болсноор өөрийн хөтөлбөрт шинэчлэл хийж, үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослуулан хичээллэж байна. Бага ангид англи хэлнээс гадна байгалийн шинжлэх ухаан ба математикийн хичээлийг англи хэл дээр судалж, дунд ангиас хими, физик, биологи, зураг гэсэн хичээлүүд нэмэгддэг.
Төлбөр: 2,2-2,6 сая
Утас:701280447012-ХХХХ
Байршил: Сүхбаатар дүүрэг, ЮНЕСКО гудамж-12
Вэб сайт: “Шинэ үе” сургууль

18. “Төгс Дэлгэрэх” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Дуу хөгжим, бага анги, байгалийн ухаан, математик, компьютер мэдээлэл зүйн кабинетууд,  сурагчдын цайны газар, спорт заал, 16000 номтой номын сан, уншлагын танхим хичээлийн шинэ байрыг 2010 онд 600 хүүхдийн хүчин чадалтай.
Төлбөр: 
Бага анги-2,400,000₮
Дунд анги-2,600,000₮
Ахлах анги-2,800,000₮
Байршил: БЗД 25-р хороо,Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-47
Утас:701575197015-ХХХХ
Фэйсбүүк хаяг: “Төгс Дэлгэрэх” дунд сургууль

19. “Хишиг” бүрэн дунд сургууль

Сургалтын онцлог давуу тал:
Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажиллагаа зохион  явуулдаг. Мөн 6 настнуудыг сургаж хөгжүүлэх таатай орчин бүрдсэн. Сурагчдад өөрийн цайны газарт үдийн хоолоор үйлчилдэг. Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар зааж, стандартад нийцсэн сурах бичгээр явуулдаг.
Төлбөр: Бага анги- 2 сая 800 мянган төгрөг (Бэлтгэл анги: 300,000 төгрөг)
Дунд, Ахлах анги – 2,250,000₮
Байршил: БЗД, 8-р хороо, Чулуун овооны буудлын ард
Утас:88005454. 992072828800-ХХХХ
Фэйсбүүк хаяг: “Хишиг” хятад хэлний бүрэн дунд сургууль

20. “Глобал” олон улсын сургууль

Сургалтын онцлог давуу тал: Хүүхэд бүр эх хэл, үндэсний соёл уламжлалаа эрхэмлэдэг,сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй иргэн болж төлөвших зорилгын хүрээнд ажиллах ба сургалтын хөтөлбөр маань дараах зүйлсээрээ онцлог болно. Хүүхэд бүр бие даан бүтээлчээр суралцах, асуудал шийдвэрлэх, амьдрах чадвартай, эрүүл чийрэг бие бялдартай, өөртэй итгэлтэй, эвсэг, тусархаг, ажилсаг болж төлөвшинө.
Төлбөр: 10 сая  8-р сарын 25-аас өмнө бүртгүүлсэн тохиолдолд 20% хөнгөлөлттэй.
Байршил: БЗД, 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, “EDU CAMPUS” цогцолбор
Утас:77212288. 950072989500-ХХХХ
Вэб сайт: “Глобал” олон улсын сургууль

21. “Атланта” бүрэн дунд сургууль

Сургалтын онцлог, давуу тал:
Англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт Математик, англи, хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөр, программаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судалдаг. Гүнзгийрүүлсэн сургалтыг олон жилийн туршлагатай багш нар болон гадаад багш нар удирдан явуулдаг. Тухайн хичээлүүдийг ангиас шалтгаалан долоо хоногт 8 -10 цаг гүнзгийрүүлэн судална. Бусад хичээлүүд БСШУ-ны сайдын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу орно.
Төлбөр:
Бага анги  2,500,000₮
Дунд анги-3,000,000₮
Ахлах анги-3,000,000₮
Байршил: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо СУИС-ийн баруун хойно, “МОНИНЖБАР” ХК-ний ард талд
Утас:70110518. 991260409912-ХХХХ
Вэб сайт: “Атланта” бүрэн дунд сургууль

22. “Логарифм” бүрэн дунд сургууль

Сургалтын онцлог, давуу тал:
Математик, гадаад хэл, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай.
Хүүхэд бүрийг тэнцвэртэй хөгжүүлэх шинжлэх ухаанч сэтгэлгээ, манлайлал, зөв зан чанар, эрүүл чийрэг бие бялдар, урлаг гоо зүйн цогц хөтөлбөртэй.
Хүүхдэд ээлтэй анги танхим, усан бассейн, номын сан, спорт заал, лабораториуд  болон цэцэрлэгтэй.
Төлбөр: Бага анги: 5,4 сая Дунд, Ахлах анги 5,5 сая
Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж /ОКЕЙ төвийн баруун урд талд сургуулийн байр/
Утас:77006263. 77110556. 771105667700-ХХХХ
Вэб сайт: “Логарифм” сургууль

23. “Билгүүн номч” дунд сургууль

Сургалтын онцлог, давуу тал:
Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтай.
Нэг ангидаа 14-17 хүүхдийг элсүүлэн авдаг бөгөөд багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллан сурлагын түвшинд дүн шинжилгээ хийж, ахицыг үнэлж үр дүнг нь тооцон ажилладаг.
~Хүүхэд хөгжүүлэх сургалтаар сурагчдын сонирхолд нийцүүлэн шатар даам, урлаг гоо зүй , ёс зүй, амьдрах ухаанд сургах сонгон секц дугуйлан хичээллүүлдэг.
~Шинээр элссэн сурагчдын сурлагын түвшинг тогтоож, хоцрогдлыг арилгах, давтлага нөхөн сургалтанд хамруулан, төгсөх болон элсэлтийн шалгалтанд амжилттай бэлтгэдэг.
Төлбөр: 2,100,000-2,500,000₮
Байршил: БЗД, 1р хороо, Сансарын тунель
Утас:95295999. 991711249529-ХХХХ
Фэйсбүүк хаяг: БИЛГҮҮН НОМЧ дунд сургууль

24. “Улаанбаатар” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Улаанбаатар бүрэн дунд сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай, гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай. Сурагчдад үдийн хоол болон автобусаар үйлчилдэг. Нэгдүгээр ангиас сурагчдыг эх хэлээ дээдэлсэн, эх хэлээрээ зөв боловсон харьцахад сургадаг.
Төлбөр: 3 сая төгрөг
Байршил: БЗД, 6-р хороо 13-р хороолол, Намьянжугийн гудамж, Улаанбаатар дээд
сургуулийн хажууд
Утас:11462028. 990029209900-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Улаанбаатар бүрэн дунд сургууль

25. “Г.В.Плехановын нэрэмжит орос сургууль”

Сургуулийн онцлог, давуу тал:
I-XII анги хүртэл бүх хичээл Орос хэл дээр орно. Орос багш, сурган хүмүүжүүлэгчид Орос сургалтын арга барилаар хичээлээ заана. Хоёрдугаар ангиас Англи, Монгол хэл орно. Монгол хэлийг орхидуулдаггүй тул төгсөөд ЭЕШ-д өндөр оноо авдаг.
Төлбөр: 3 сая 400 мянган төгрөг
Байршил:Жуков
Утас:114501831145-ХХХХ
Вэб сайт: Г.В.Плехановын нэрэмжит Орос сургууль

26. “Улаанбаатар Элит” сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Нэгдүгээр ангиас нь Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр заана. Мөн Монголын үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүдийг орно.
Төлбөр: Жилийн төлбөр Бага анги 9 сая 950 мянган төгрөг
Дунд анги-11,350,000₮
Ахлах анги-11,300,000₮
Байршил: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сөүлийн гудамж, UВ Mongolia
Утас:701050107010-ХХХХ
Вэб сайт: Ulaanbaatar Elite International School

27. British school of ulaanbaatar

Сургуулийн онцлог, давуу тал:
Цэцэрлэгээс нь эхлээд англи хэл заана. Хичээлүүд бүгд англи хэлээр орно. Зөвхөн Монгол хэл, Монголын түүх, Монгол бичиг монголоор ордог.
Бэлтгэл ангийн хүүхдүүдийг ээж аав нар зөөнө. 1-р ангиас зөөж болно. Автобус бий. Төлбөр нь тусдаа. Жилийн 1.3 сая төгрөг.
Төлбөр: Бага анги:  10000 ам. доллар
Дунд анги: 14-15000 ам. доллар
Ахлах анги: 19300 ам. доллар
Байршил:  ХУД, 4-р хороо
Утас:70047788. 89907788. 890665007004-ХХХХ
Вэб сайт: www.britishschool.edu.mn

28. International School of Ulaanbaatar

Сургуулийн онцлог, давуу тал:
1-р ангиас. Монгол хэлээс бусад хичээл англиар.
6-р ангиас өөрсдөө хэлээ сонгоно. Одоогоор заагдаж байгаа Мандарин Хятад, Солонгос, Испани, Франц гэх мэт хэлнүүдээс сонгож болно.Байхгүй байгаа хэлийг заалгамаар байвал өөрсдөө багшаа олоод ганцаарчлан сурч болно. Төлбөрийг нь өөрсдөө хариуцна.
Төлбөр: Бага анги: 1-р анги 19,358 ам. доллар
Дунд анги: 22,743 ам. доллар
Ахлах анги: 24700 ам. доллар
Байршил:  ХУД, 15-р хороо, Four Seasons Garden
Утас:940700209407-ХХХХ
Вэб сайт: www.isumongolia.edu.mn

29. “Итгэл” MIU лицей сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
“Эм Ай Ю” Дээд сургуулийн лицей “Итгэл” бүрэн дунд сургууль.
Сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай. Анги дүүргэлт 20-25.
Байршил: БЗД-ийн 13-р хороо “Эм Ай Ю” дээд сургуулийн хашаанд
Утас:701669267016-ХХХХ
Вэб сайт: http://itgel.e-school.mn

30. “Шилдэг” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Монгол улсын бага, дунд, ахлах ангийн цөм сургалтын хөтөлбөр
✔️ АНУ-ын К-12 стандарт
✔️ Математикийн англи хэл дээрх сургалт 1-12-р анги
✔️ 2 хэл дээр хурдан шивэх дадлага гэх мэт
Нэг багшид 6-18 сурагч ноогдож, хүүхэд бүртэй тулж ажилладаг нь манай сурагчдын богино хугацаанд гаргасан улсын хэмжээний амжилтуудын нууц юм.
Төлбөр: 3,9-4,7 сая
Байршил: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж “Шилдэг” сургууль
Утас:70009400. 940024007000-ХХХХ
Вэб сайт: http://shildeg.edu.mn/

31. “Их Засаг” лицей сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Их засаг лицей сургууль нь нэг ээлжинд 800 сурагч хичээллэх боломжтой. Хичээлийн 2 байртай, сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн биеийн тамирын ордон, соёлын төв, уншлагын заал бүхий номын сан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон чийрэгжүүлэлтийн төв, бүжгийн заал, компьютерийн 2 кабинеттай. Элсэн орсон сурагч бүрээс түвшин тогтоох шалгалт авч, сурагчийн мэдлэгийн түвшинд тулгуурлаж хичээлээ үргэлжлүүлэн заадаг.
Төлбөр: 3,2-3,5 сая
Байршил: Баянзүрх дүүрэг 4-р хороо, МУ-ын баатар Батын Доржийн нэрэмжит өргөн
чөлөө. Их засаг лицей сургууль
Утас:70157767, 70155736, 99116486, 99158036, 990513587015
Вэб сайт: http://izis.edu.mn/

32. “Лидер” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Лидер бүрэн дунд сургууль нь 2002 онд байгуулагдсан цагаасаа одоог хүртэл гадаад хэл, математик, нийгмийн ухааны чиглэлээр туршлагатай ахмад болон гадаад багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ЕБС-ийн сурагчдыг өдрөөр 1-12-р ангид мөн сургууль завсардсан, хоцорсон сурагчид болон насанд хүрэгчдийг дүйцүүлэх хэлбэрээр сургаж бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож байна.
Төлбөр: 1,5-1,97 сая
Байршил: БГД-ийн 17-р хороо, Баруун 4н зам
Утас:99171727, 966885819917-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Лидер бүрэн дунд сургууль

33. “Ертөнц” дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ертөнц дунд сургууль нь 2002 онд байгуулагдсан.
Байршил: СБД-ийн 10-р хороо
Фэйсбүүк хаяг: Ертөнц дунд сургууль

34. “Сейнт Поул” бага сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Нэг ангид 20-25 сурагчтай тул та хүссэн үедээ ангийн багштай нь ярилцаж хүүхдийнхээ тухай зөвлөлдөж хэт олон хүүхэдтэйгээс үүдэн гардаг хичээлийн хэрэгсэл, хувцас хунараа алдах, ангийнхандаа дээрэлхүүлж гадуурхагдах гэх мэт таагүй зүйлсээс хүүхдээ хамгаалж чадна.
Төлбөр: 2 сая
Байршил: Баянгол дүүрэг 7-р хороо, Говь сауны чанх урд “Сейнт Поул” бага сургуулийн байр
Утас:701115557011-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Сейнт Поул бүрэн дунд сургууль

35. “Үй Цай” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Хос болон олон хэл дээрх хичээл хүмүүжлийн үйл ажиллагааны эцсийн үр дүн, төгсөгч бүтээгдэхүүн болох “Үй Цай төгсөгч”-ийн загварт суурилсан сургалтын хөтөлбөрийг Үй Цай боловсрол гэнэ.
Үй Цай ерөнхий боловсрол дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:
✔️ Хос хэл дээрх боловсрол
✔️ Олон хэл дээрх боловсрол
Төлбөр: 2 сая
Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 14-3
Утас:99283165, 99044772, 99022021, 113267689928-ХХХХ
Вэб сайт: http://www.ui-tsai.mn/

36. “Радуга” сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Орос, англи хэлийг төрөлх хэлтэй мэргэжлийн, гадаад багш нар заахаас гадна, уран зохиолын хичээлийг орос, монгол 2 хэл дээр судалж, бусад ерөнхий эрдмийн хичээлүүдийг туршлагатай, чадварлаг багш нарын удирдлаган доор нэмүү цагаар судлах боломжтой. Тиймээс ч манай үе үеийн төгсөгчид ЭЕШ-ыг амжилттай өгч, дундаж оноогоороо дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд дээгүүр байрт ордог билээ. Мөн олон арван сурагчид маань гадаадын олон улс оронд амжилттай сурч, ажиллаж байна.
Төлбөр: 2,6 сая
Байршил: 3р эмнэлгийн ард, Саппорогийн тойргоос хороолол өгсөх замд байрладаг
Утас:70179507, 99201101, 886969659500-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Радуга сургууль

37. “Монгол Билиг Оюун” цогцолбор

Сургуулийн онцлог, давуу тал:
Дэлхийн жишигт нийцсэн сургалтын орчинтой, Төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн цогцолбор
Байршил: Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон
Утас:770020247700-ХХХХ
Вэб сайт: https://mbo.edupage.org/

38. “Номт Наран” ЕБС

Сургуулийн онцлог, давуу тал: Япон, монгол 65 багш ажилчинтай, бага болон бүрэн дунд, суурь боловсролын цөм хөтөлбөрийг нэмэлт сургалтын хамт хэрэгжүүлдэг ба япон хэлийг бага ангиас нэмэлтээр, 6-р ангиас гүнзгийрүүлэн судалдаг ба англи хэлийг 04-р ангиас нь заадаг. Дунд ахлах ангид нь сурагч нэг бүрт мэргэжлийн гүнзгийрүүлсэн чиг баримжааг олгон япон улсын их дээд сургуульд элсэн суралцах боломжийг нээж өгдөг давуу талтай бөгөөд нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь япон улсын их дээд сургуульд суралцаж буй амжилтыг үзүүлээд байна.
Төлбөр: 4-4,5 сая
Байршил: Баянгол дүүрэг, 4-р хороо, 10-р хорооллоос 25-р эмийн сан явах төв зам дагуу буюу төмөр замын эмнэлгийн баруун талд
Утас:90190001, 90330001, 804400019019-ХХХХ
Вэб сайт: https://naran.edu.mn/

39. “Наран” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Япон, Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 15 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй сургууль.
Байршил: Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны хороолол
Утас:960007079600-ХХХХ
Фэйсбүүк хаяг: НАРАН Бүрэн Дунд Сургууль-Naran school

40. American school of Ulaanbaatar

Сургуулийн онцлог, давуу тал:
 Манай сургууль 2006 онд байгуулагдаж АНУ-ын WASC /www.acswasc.org/ байгууллагаас олон улсын сургууль гэсэн итгэмжлэлийг авсан хувийн сургууль юм. Сургууль маань цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн хүүхдүүд суралцах Бага сургууль, 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг Ахлах сургуулиас бүрддэг. Сургалтын хөтөлбөр америкийн ерөнхий боловсролын систэм дээр үндэслэсэн хөтөлбөрийг багшлах эрхтэй гадаадын багш нарыг урьж ажиллуулж байна.  Төлбөр:
Бага-14,300,000₮
Дунд-18,700,000₮
Ахлах-22,000,000₮
Байршил: Хан-Уул дүүрэг, Зайсан Хил 11, Өөрийн байр
Утас:113488888, 113415011134-ХХХХ
Вэб сайт: http://asu.edu.mn

41. “Гурван тамир” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Таны хүү/охин-г сурч, хүмүүжиж, төлөвших сэтгэлзүйн болон орчны эрүүл, таатай, тохилог орчныг бүрдүүлсэн.
✔️ Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий сургалтын тоног төхөөрөмж, материаллаг баазтай.
✔️ Бүх шатны ерөнхий боловсролыг дэлхий нийтийн боловсролын чиг хандлага, монгол улсын боловсролын стандартад нийцүүлэн олгоно.
Төлбөр: 1,8 сая
Байршил: Баянгол дүүрэг 3-р хороолол 13-р хороо Өргөө кино театрийн ард
Утас:99085860, 113645169908-ХХХХ
Фэйсбүүк хаяг, Вэб сайт: Gurvan tamir; http://gurvantamir.mn

42. “Арвис” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Математикийн гүнзгийрүүлсэн, гадаад хэл компьютерийн сургалттай. 1-11 дүгээр ангид IQ болон математик сонгон,  2   дугаар ангиас англи хэл, 3 дугаар ангиас компьютерийн  сургалт явуулна. Сургалт танхимын /кабинетын/ хэлбэрээр явагддаг ба нэг ангид суралцагчдын тоо 22.
Суралцахыг хүсэгчдийг хамран сургах тойрог харгалзахгүйгээр оюуны хөгжлийн түвшинг харгалзан сонгож, эцэг эхтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр элсүүлэн суралцуулна.
Төлбөр: 2,4-3,2 сая
Байршил: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол
Утас:96994559, 99013838, 114559599699-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Арвис Сургууль

43. “Русская гимназия”

Russcaya-gimnazi Сургуулийн онцлог, давуу тал:
Орос, англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай үлгэр жишээ бүрэн дунд сургууль
Төлбөр: 2,7 сая
Байршил: Баянгол дүүрэг, 18-р хороо, Модны-2
Утас:95958010. 99936152. 880498859595-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Русская Гимназия Бүрэн Дунд Сургууль

44. “Сэн Лизэ” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Сэн Лизэ бүрэн дунд сургуульд 2006 оноос жил болгон 6-10 хятад багш ирж, хятад хэлийг сурагчдад сэтгэл харамгүй зааж өгч байна. Манай хүүхдүүд хятад хэлний түвшин тогтоох шалгалтын HSK 4-6 дэсийг амжилттай өгч Хятадын их сургуулиудад тэтгэлгээр суралцаж байна.
Төлбөр: 2,3-2,7 сая
Байршил: Баянгол дүүрэг, 4-р хороо, 10-р хороолол, Нарны зам
Утас:88118852, 91118852, 949488528811-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Сэн Лизэ сургууль

45. “Шинэ Зуун Билэг” дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Манай сургууль нь 2010 оноос эхлэн СЭЗДС-ийн лицей, 2014 оноос АШУҮИС-ийн лицей ахлах ангиудыг  тусгайлсан хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн хичээллүүлж,  эртнээс  сурагчдын  мэргэжлийн чиг хандлагыг тогтоон, тэдний зорилгыг хамтдаа тодорхойлон идэвхтэй суралцах боломж нөхцөл, таатай орчныг бүрдүүлж сургадаг. 1-12 анги төгстөл англи хэл математик химийн хичээлүүдийг гүнзгийрүүлж сурагчдын нас сэтгэхүйн онцлогт таарсан сургалтын программыг голчилдогоос гадна хүүхдийн хүмүүжил зөв төлөвшил ёс зүй аливаад идэвхтэй бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
Төлбөр: 3,8-4,5 сая
Байршил: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ҮТЕГ-ын баруун талд
Утас:9917826199178261-ХХХХ
Вэб сайт: http://zuunbilig.mn/

46. “Оюуны төв” цогцолбор сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Гадаад багштай анхан, дунд, гүнзгий түвшний ялгавартай сургалт, Интерактив, медиа сургалт, аудио, видео сургалт, English speaking club, IELTS-ийн бэлтгэл гэх мэт. Мөн сурагчдынхаа чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор тэдний бие махбодь, зүрх сэтгэл, оюуны чадамж, авхаалж самбаа, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор олон төрлийн хичээлийн бус цагийн дугуйлан секцүүдийг хичээллүүлдэг.
Байршил: ХУД 15-р хороо, Улаанбаатар сувилалын урд, Дөл хотхон дотор
Утас:77800077, 757700127780-ХХХХ
Вэб сайт: https://www.oyuniituv.mn/

47. “Номуун” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Байгуулагдсан цагаасаа хойш өдгөө 20 жилийн хугацаанд жил бүр 12 дугаар анги төгсөгчдийн математикийн хичээлийн ЭЕШ-ийн дундаж оноогоор улсын хэмжээнд тэргүүн байруудыг эзлэн, хот, улс, олон улсын чанартай олимпиадуудад амжилттай оролцож ирэв. Математик, математикийн сонгон, англи хэлний хичээлийг өөрийн онцлог бүхий тусгай хөтөлбөр, сурах бичгээр заахаас гадна эрдэм мэдлэг, ур чадвар, дадлага туршлага цогцолсон мэргэжлийн багш нартай.
Төлбөр: 2,8 сая
Байршил: Сонгинлхайрхан дүүрэг, 17-р хороо, Өнөр хороолол 55-1
Утас:96969848, 860009129696-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Номуун бүрэн дунд сургууль

48. “Ес-Эрдэм” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Хүүхдийг оношилж, бодит мэдлэг чадварын түвшинг тогтооно. Тогтоосон түвшинд /хоцрогдолтой бол хоцрогдсон түвшинд/ хүүхэд нэг бүрээр сургалтын төлөвлөгөө боловсруулна. Боловсруулсан төлөвлөгөөний дагуу хүүхдийн ачаалалд тохируулан өдөр бүрээр хичээлийн норм тогтоож гүйцэтгүүлнэ.
Төлбөр: 1,98 сая
Байршил: Баянгол дүүрэг, 17 хороо Амарсанаагийн гудамж /Баруун 4 замын хойд талд/ 7 “Гурван-Эрдэнэ” дээд сургуулийн урд
Утас:99100903, 919141109910-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Ес-Эрдэм /Электрон жаал/ сургууль

49. Тояа академийн харьяа “Оюуны Тулга” дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
Тояа академийн харьяа Оюуны Тулга дунд сургууль нь 15 дэх жилдээ үйл ажиллагаа явуулаад багагүй амжилтад хүрээд байна.
Хүүхдийн хувь хүний хөгжлийг голчилсон соробан сампин, баруун тархины сургалт, бяцхан инженер лаборатори сургалт, англи, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай онцлог хөтөлбөрийн Эрхэм эцэг, эхчүүд Та бүхэнд санал болгож байна.
Төлбөр: 3,5 сая
Байршил: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Монгол 3-р сургуулийн зүүн талд
Утас:94490605, 89051156, 991106059449-ХХХХ
Вэб сайт: http://oyuny-tulga.mn/

50. “Оюуны Оньс” дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
МУСГЗүтэгэлтэн, МУ-ын Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн нэрэмжит Оюуны Оньс дунд сургууль. Монгол хүний оюуны чадавхи, бядыг бид хөгжүүлнэ.
Төлбөр: 3 сая
Байршил: Баянзүрх дүүрэг, East төвийн баруун талд
Утас:70008881, 70158878, 99105988, 990403489910-ХХХХ
Фэйсбүүк хаяг, Вэб сайт: http://www.onis.mn/school/ ; ОЮУНЫ ОНЬС Дунд Сургууль

51. “Тусгал” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: “Тусгал” бүрэн дунд сургууль 2011 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Төлбөр: 1,69-1,79 сая
Байршил: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хор-л, УБ (Тэнгис кино театрын арын 3 -н давхар цагаан барилга)
Утас:957744119577-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Тусгал бүрэн дунд сургууль

52. “Аварга” бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Биеийн тамир спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн хувьд биеийн тамирын ээлжит хичээлийг 7 хоногт 5 цагаар, Спортын ур чадвар дээшлүүлэх хичээлийг 3 удаа 6 цагаар тус тус орж сурагчдад бие бялдрын хүмүүжил олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн сар бүр 2-3 удаа анги хамт олны дунд, сургуулийн хүрээнд тодорхой спортын төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулж шалгарсан сурагчдыг “Аварга” дунд сургуулийн шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулан дүүрэг, хот, улсын чанартай тэмцээнүүдэд оролцуулдаг.
Төлбөр: 750 мянга
Байршил: Хан-Уул, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Утас:11344737, 990393209903-ХХХХ
Вэб сайт: Аварга бүрэн дунд сургууль

53. “Орхон ХаСү” олон улсын дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Бага сургуулийн хөтөлбөр нь монгол, англи хэл дээр явагддаг. Сургалтын хос хөтөлбөрөөрөө дамжуулан даяаршиж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх, манлайлагч байх, ёс зүйтэй, нийгэмд тустай хүн болгохыг зорихын сацуу бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, ур чадвар, онцлогийг эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байна.
Орхон ХаСү дунд сургууль нь 2015 оноос Кембрижийн олон улсын дунд сургуулийн хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.
Байршил: Хан-Уул, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Утас:88060936, 70110655, 990600938806-ХХХХ
Вэб сайт: Орхон Хасү

54. “Путонхуа” Хятад хэл, Математикийн бүрэн дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Англи хэлээс гадна дэлхий нийтээрээ хятад хэлийг сурахыг эрмэлзэх болсон. Тэгвэл тус хэлийг ахисан түвшинд эзэмшүүлэх сургалтын хөтөлбөртэй сургууль бол ерөнхий боловсролын  “Путонхуа” сургууль   юм. Харин сургуулийн тухайд, онцлох зүйл гэвэл  өдөр өнжүүлэх хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангийн сурагчдыг унтуулж амраах, давтлага хийлгэх зэргээр хичээлийн цагийн дараа сурагчид гэрийн даалгавраа бүрэн гүйцэд хийж дуусган, бусад цагт гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амрах цаг гаргах зэрэг гэр бүлд суурилсан үйлчилгээг үзүүлдэг.
Төлбөр: 3,5 сая
Байршил: СБД Монгол 3-р сургуулийн баруун талд 7а байр
Утас:99105215, 881063789910-ХХХХ
Фэйсбүүк хаяг: “Путонхуа” Хятад хэл, Математикийн бүрэн дунд сургууль

55. “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100% тэтгэлэгтэйгээр сургана. Сурагч солилцоо явуулдаг. TOEFL, IELTS 2-ийн шалгантанд бэлтгэнэ.
Байршил: БГД, 20-р хороо Саппорогийн замын урд
Утас:992792929927-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Жаргалан олон улсын сургууль

56. “Оюуны нахиа” ЕБС

Сургуулийн онцлог, давуу тал:
“Оюуны нахиа” ЕБС нь  анх байгуулагдсан цагаасаа эхлэн сурагчдад эзэмшүүлж байгаа шинжлэх ухааны мэдлэг, төлөвшүүлж байгаа хүмүүжил хоёрыг нэг түвшинд олгох явдлыг үндсэн гол бодлогоо болгон ажиллаж ирсэн.
Мөн Монгол хүүхдэд гадаад хэлийг хүртээмжтэй сургах үүднээс жил бүр 6 – 8 дугаар сар хүртэл гадаад багштай ярианы сургалтыг өөрийн сургуулийн хичээлийн байранд хөтлөн явуулж төрийн  болон төрийн бус өмчийн сургуулиудын мянга орчим сурагчдыг хамруулаад байна.
Төлбөр: 3,6 сая
Байршил: Баянгол, 17-р хороо, 4-р хороолол, Минж плазагийн урд Дизайнер төвийн байр 2-3давхарт
Утас:990828389908-ХХХХ
Вэб сайт: http://oyuninakhia.mn/

57. “Эрдмийн уурхай” бага сургууль

  1. Хотын төвд А зэрэглэлийн байршилтай.
  2. Төлбөрийн уян хатан нөхцөлтэй. Та урьдчилгаа өгөөд сар бүр 300.000₮ төлөх боломжтой.
  3. Математик англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.
  4. Монгол ахуй соёл, түүх, уламжлалыг дээдэлдэг.

Сургуулийн онцлог, давуу тал:
“Эрдмийн Уурхай” бага сургууль нь дэргэдээ “Лакки” сургалтын төвтэй бөгөөд тус төв нь зургаа дахь жилдээ үйл ажиллагааг явуулж байна.
Байршил: Сүхбаатар дүүрэг, Циркийн зүүн талд, 29-р байр
Утас:999901699999-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Эрдмийн Уурхай Бага Сургууль

58. “Төгсбилиг” дунд сургууль

Сургуулийн онцлог, давуу тал: Сурагчдад сурах арга барил эзэмшүүлж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа тогтмол явуулахад багш, сурагч, эцэг эхийн хамтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. 5-р анги төгсөгчидөөс 1-р сургууль, 11-р сургууль, болон Олон улсын хөтөлбөртэй Шинэ эрин, Шинэ эхлэл сургуулиудад шалгат өгж 40 хүртэлх хувь нь элсэн ордог. Англи хэлний хичээлийг 2-5р ангидаа үзэж “Upper Intermidiate” түвшинд суралцаж төгсдөг.
Төлбөр: 2 сая
Байршил: Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол UB palace урд 45А байр
Утас:99710843, 888012349971-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Төгсбилиг бага сургууль

59. “Шинэ монгол харумафүжи” сургууль

Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Япон хэв шинжийн сурган хүмүүжүүлэх онцлог арга  барилтай
✔️ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үүд хаалга нээлттэй сургууль
✔️ 5-р ангиас эхлэн англи хэлийг эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана.
✔️ Сурагчид 8-р ангиасаа эхлэн Япон, Хятад, Англи хэлийг хоёрдогч хэлээр сонгон суралцана
✔️ Бүх хичээлийн сургалтын хөтөлбөр 30% хүртэл баяжилттай
Төлбөр: 4,8 сая
Байршил: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам гудамж, 480А тоот
Утас:701191017011-ХХХХ
Вэб сайт: http://shinemongolharumafuji.edu.mn/

60. “Singapore School of Mongolia

Сургуулийн онцлог, давуу тал: Singapore School of Mongolia нь Монгол улсын ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн дээр Сингапур улсын ерөнхий боловсролын болоод мэргэжлийн боловсролын түвшинд хэрэгждэг зарим хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлэх юм. Манай сурагчид үндэсний цөм хөтөлбөр, франчайз эрхтэй англи хэл, математик, арт дизайн, хөгжим, робот зэрэг хөтөлбөрөөр хөгжүүлэх сургалтад хамрагдана.
Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө, Парксайд хотхон С блок (Цэцэрлэгт хүрээлэнгийн хойно)
Төлбөр: 3.5-5 сая
Утас:91118890, 914044569111-ХХХХ
Вэб сайт: http://ssm.edu.mn/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал