Хуримлаж байгаа залуу хосод юу бэлэглэвэл зүгээр вэ?

Хуримын бэлэг
Хэрвээ та хуриманд уригдсан бол хэд хэдэн чухал асуудлын талаар бодох хэрэгтэй болох бөгөөд эдгээрээс хамгийн ярвигтай нь мэдээж залуу хосод өгөх бэлэг сонгох асуудал. Сүйт бүсгүй, сүйт хархүүгийн хэн нь танд илүү ойр дотно байхаас үл хамааран бэлэг тань хоёуланд нь тохирохоор, цаашид залуу гэр бүлд хэрэг болохоор байвал зүгээр. Ингээд танд бэлэгний хэд хэдэн хувилбарыг санал болгож байна.

1. МӨНГӨ.
Хамгийн түгээмэл, залуу гэр бүлд хамгийн чухал хэрэгцээт бэлгийн хувилбар гэж хэлж болно. Элбэг дэлбэг хурим найр /ямар ч хос элбэг дэлбэг хурим найр хийхийг л хүсэх нь мэдээж/ зарлага ихтэй. Тэгээд ч мөнгө байхад залуу хос түүгээр дараа нь хэрэгцээтэй эд зүйлсээ өөрсдөө авч болно.

2. МАШИН, ОРОН СУУЦ БОЛОН БУСАД ТОМ БЭЛГҮҮД.
Мэдээж ийм бэлгээс татгалзах хэн байхав. Ялангуяа шинээр гэрлэсэн залуу хосод байр орон сууц бол эн тэргүүний чухал хэрэгцээ байж таарна. Гэхдээ энэ бол нилээд бийлэгжүү хүмүүсийн л сонгох бэлэг байх.

3. БАЛ САРЫН АЯЛАЛЫН ТИЙЗ.
Маш зохистой бэлэг, хуримынхаа дараа халуун дулаан орон, далай руу амрахаар аялахаас илүү сайхан юм гэж юу байхав. Гэхдээ хэрвээ энэ нь гэнэтийн бэлэг бол бага зэрэг тааламжгүй байдал үүсгэж магадгүй юм. Учир нь ихэнх залуу хос хуримынхаа дараа хаашаа аялахаа урьдчилан тохирчихсон байдаг. Хэрвээ та ийм бэлэг өгөхөөр шийдсэн бол сүжиг бишрэлээ тоолгүйгээр залуу хосод урьдчилж мэдэгдсэн нь дээр.

4. ТӨРӨЛ БҮРИЙН ГЭР АХУЙН БАРАА, ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ.
Ийм бэлгийг зөвхөн залуу хосын “тусгай захиалга”-ын дагуу бэлэглэх нь зүйтэй. Эс тэгвээс иймэрхүү бэлэг давхардах, бусад тавилга, эд зүйлстэй нь авцалдахгүй байх магадлал өндөр. Тэгснээс мөнгийг нь өгөөд өөрсдөд нь таалагдсан зүйлсээ сонгох боломж олгосон нь дээр.

5. ӨВӨРМӨЦ АКССЕСУАР.
Хэрэв та тэдэнд өөр хэний ч өгөөгүй, цорын ганц зүйлээр бэлэг барихыг хүсвэл хосын нэрийг сийлүүлсэн бялууны хутга, мөн зураачаар хосын өөрсдийнх нь хөргийг зуруулж бэлэглэж болох юм. Мөн “Сараа+Болдоо=Love” гэсэн бичигтэй хос дэр, унтлагын хувцас байвал ямар вэ? Шинэхэн гэрлэж буй хосын зургийг голд нь хийгээд эргэн тойронд нь найзуудынх нь аз жаргал хүссэн зурвас, гарын үсэг бүхий жаазтай бэлгийг барих нь үнэхээр өвөрмөц бөгөөд сэтгэл хөдөлгөм бэлэг болж чадна. Энэ мэтчилэн та өөрийн бүтээлч сэтгэлгээгээр тэдэнд зориулан юу ч хийлгэж өгч болно.

Эцэст нь хэлэхэд найз нөхдийнхөө, ах дүүгийнхээ хуриманд бэлэг сонгохдоо тэдний байранд өөрсдийгөө тавьж, хэрвээ надад ийм бэлэг өгсөн бол таалагдах байсан эсэхийг эргэцүүлж нэг бодоорой. Гэхдээ л сонголтыг нь бэлэг авч байгаа хүнд үлдээдгээрээ хамгийн тохиромжтой бэлэг нь мөнгө болж таарч байгаа биз?

Хурим хийхэд тохиромжтой ресторанууд

Эх сурвалж: www.goolingoo.mn
Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал