Хүүхдийн төрсөн өдөр, үсний найр хийхэд тохиромжтой шилдэг газрууд

Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх газар, даахь үргээх ёслолыг хийхээр төлөвлөн хамгийн шинэлэг байдлаар сэтгэл хангалуун тэмдэглэхийг хүсч буй хүмүүст энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Улаанбаатар хотод маш олон ресторан, үйлчилгээний газар байдаг ч хүүхдүүдэд тохирсон орчин, нөхцөлтэй байх нь ховор. Тийм учраас хүүхдийн төрсөн өдөр, үсний найр хийхэд тохиромжтой шилдэг газруудыг доор онцоллоо. ( Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх газар)

1. Kinder club

төрсөн өдөр, үсний найр

           Бяцхан үрсийн төрсөн өдөр, үсний найр зэрэг хүүхдүүд олноор цуглардаг баяр, ёслолуудыг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихэнх рестораны дотоод уур амьсгал томчуудад зориулагдсан, нэгэн хэвийн уйтгартай байдаг нь нууц биш. Хэрэв өөрийн хүүхдээ болон уригдан ирсэн зочдоо хором ч уйдаахгүй байлгаж чадахуйц газар хайж байгаа бол Kinder club-ыг санал болгож байна. Kinder club нь зөвхөн хүүхдийн төрсөн өдөр, үсний найр тэмдэглэх зориулалтаар үйл ажиллагаагаа дагнан явуулдаг гэдгээрээ онцлог.

            Нийтдээ 45 хүртэлх хүн нэг дор хүлээн авах боломжтойгоос гадна томчууд болон багачуудад тус тусд нь тусгайлан гаргасан багц менютэй. Дотроо тоглоомын өрөөтэй бөгөөд хүүхдүүд тусдаа хоол идэх өрөөг шийдэж өгсөн. Ингэснээр эцэг эхчүүдэд хүүхдүүдээ тоглож байх хооронд  ярилцангаа тайван  хоолоо зооглох боломж олдож байгаа юм. Та өөрт тохирсон том хүний 25000-35000, хүүхдийн 12000-20000 төгрөгний менюнээс сонголтоо хийн цагийн түрээсийн мөнгөө (1цаг=100,000) төлсөн байхад Kinder club-н зүгээс чимэглэл, төрсөн өдрийн малгай, лаа, тоглох тоглоомууд болон хүүхдүүдтэй хамт цагийг хөгжилтэй өнгөрөөх үлгэрийн баатруудын тоглолт гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж өгөх болно. Дэлгэрэнгүй…

Хаяг: Орос 3-р сургуулийн зүүн талын Номуун хотхон дотор

2. Altai Mongolian Grill ресторан

төрсөн өдөр, үсний найр
           Хоолны амт чанар, төрөл зүйлийг бүхнээс түрүүнд тавьдаг хүмүүст энэ газар хамгийн тохиромжтой. Altai Mongolian grill ресторанд та бүхэн өөрийн хүссэн жороор 20 төрлийн амтат ногоо, 6 төрлийн махнаас сонголтоо хийж, 21 төрлийн шилдэг соусаар амталж хүссэн амтаараа, хамгийн шилдэг гриллэрүүдээр шаруулсан маш олон төрлийн хоолнуудыг зооглох боломжтой. Тус ресторан 30-120 хүн хүлээж авах боломжтой бөгөөд таны хүүхдийн төрсөн өдөр, үсний найрыг мэргэжлийн өндөр түвшинд, туршлагатай хамт олон зохион байгуулах болно. Эдгээрээс гадна хөгжмийн дугаралт, микрафон зэргийг мэргэжлийн түвшинд шийдэж өгсөн нь та бүхний баярыг төгс болгоно гэдэгт итгэлтэй байна.

           Бас нэгэн онцлог нь насны ангилал бүхий меню юм. 0-4 насны хүүхэд үнэгүй, 5-11насны хүүхдүүд 12800 төгрөгөөр хязгаарлалтгүй хүссэн хэмжээгээрээ идэх боломтой бол 12оос дээш насныхан болон насанд хүрсэн хүмүүс үндсэн үнэ буюу 24800 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Хоол хүрэлцэх болов уу гэх мэт жижиг зүйлсд санаа зоволтгүйгээр хүүхдүүдээ ч өөрсдийгөө ч баярлуулж болох нь.  Дэлгэрэнгүй…

Хаяг: БЗД, 2-р хороо, Сансар Их тойруугийн гудамж
Салбар-2: СБД, 3-р хороо, Сөүлйн гудамж, АСА циркийн хойно

3. Чин Ван Ханддоржийн өргөө

төрсөн өдөр, үсний найр           Монгол түмэн хэзээнээс нялх балчир хүүхдийнхээ сэвлэг, даахь үргээх ёслолыг нэн чухал ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл уламжлалт хэв маягаар, монгол, европ бүх төрлийн хоолноос сонголтоо хийн тав тухтай найрлахыг хүсч буй хүмүүсд энэ газар хамгийн сайн тохирно. Хүлээн авалтын “Өргөө” гэр ресторандаа 75 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Буфет хоол болон хүн бүр тусдаа хоолоо захиалан идэх боломжтой. Түүнчлэн 4×5 метр Led дэлгэц, Караоке, Ханддоржийн музей зэрэг нүд хужирлах маш олон нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог гэдгээрээ давуу талтай. Мөн 30 машины зогсоолтойгоос гадна ууц, идээ, уух зүйлс гаднаас оруулах боломжтой.

           Менюны сонголтыг өөрсдийн хүссэнээрээ өөрчилж, үнэ тохирох боломжтойгоос гадна менюны үнэнд 3-4 цагийн үнэгүй эрх багтаж байгаа учир түрээсийн төлбөрт илүү мөнгө зарлагадах шаардлагагүй юм.  Монголын уламжлал хэв маяг, ур хийцээрээ гайхагдах гайхалтай орчинд хүүхдийнхээ даахь үргээх найр, насны ойг мэргэжлийн, туршлагатай хамт олонд бүрэн даатгаарай.  Дэлгэрэнгүй…

Хаяг: СБД, 2 хороо, Орос элчингийн замын урд талд

4. Integra fun center

төрсөн өдөр, үсний найр
           Спортлог мөн адал явдалд дуртай эсвэл орчин үеийн амьдралын хэв маягийг илүүд үздэг зөвхөн нэг хэвийн, хоол идээд л гардаг хүлээн авалтаас уйдсан бол танд Интеграг санал болгож байна. Монголдоо анхдагч гэх тодотголтой маш олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой төдийгүй фүүтпүүл буюу аврага том бильярдыг хөлөөрөө тоглох боломж, адал явдалт гольф, RC car буюу удирдлагатай машины талбай гээд адал явдал, амьд харилцааг чухалчлан үздэг хэн бүхний зорих газар юм. Тэр дундаа Интегра төвийн маш чөлөөтэй өвөрц шийдлээр хийгдсэн адал явдалт, аймшгийн, холливүүд гэх мэт 4 өөр төрлийн гольфийн талбайд найзуудтайгаа болон хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглож инээд хөөрөөр дүүрэн нэгэн оройг өнгөрүүлвэл ямар вэ.

          Нэгэн хэвийн босоо хүлээн авалт, эсвэл томчууд нь суугаад хүүхдүүд нь уйддаг бус бүгдээрээ нийлж тоглодог хамгийн хөгжилтэй, дурсамжтай төрсөн өдрийг бяцхан үрсдээ бэлэглэх боломж. Бас нэг бэлэг нь Интеград монголын анхны удирдлагатай машины төв байрладаг бөгөөд энэ боломжийг ашиглаад удирдлагатай машинаар уран жолоодлого хийж хүүхдүүддээ гайхуулаарай.  Дэлгэрэнгүй…

Хаяг: Зүүн хүрээ хотхон

5. Park Castle

           Гадаад өнгө үзэмжийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц шийдэл, гайхалтай харагдац бүхий цөөхөн газруудын нэг гэж хэлж болно. Таны хүүхдэд яг л үлгэрийн шилтгээнд орж байгаа мэт гайхалтай дурсамжийг үлдээх үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Park Castle ресторан нь төрсөн өдөр, үсний найрыг сэтгэл ханамжийн өндөр түвшинд зохион байгуулж байна.  Давхар бүртээ багтаамж, үйлчилгээ өөр бөгөөд 1-р давхартаа 100-150, 2 давхартаа 30-60, 3 давхартаа 10-25 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хүрэлцэн ирэх зочдын тооноосоо хамаарч аль давхарт хийхээ сонгох боломжтой гэсэн үг.

           Буфет хоолны меню дунджаар нэг хүний 30,000, хүүхдэд зориулсан меню 18000 төгрөгний үнэтэй төдийгүй нэмээд эхний 4 цаг үнэгүй. Харин VIP zone буюу 3-р давхарын эхнийн гурван цагийн түрээс 150,000 төгрөг. Гуравдугаар давхарт та бүхнийг гайхалтай интерьер шийдэл бүхий орчин хүлээж байгаа төдийгүй эрт цагийн ховор үзмэрүүдийг  үзэх боломжтой гэдгээрээ онцлог.

Хаяг: Үндэсний соёл амралтын хүрээлэн

Ангилал