Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газрууд

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Манай сайт монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй аялагчиддаа зориулан аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад бид гүн цэнхэр нуураараа алдартай Хөвсгөл аймгийг /Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газрууд/ онцолж байна.

Хөвсгөл аймаг

Монгол улсын хойморт оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь Дэлгэр мөрний хөндийд далайн төвшнөөс дээш 1283 метр өндөрт оршино. Улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай ба 23 сум, 1 тосгон, 128 багтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 100,6 мянган хавтгай дөрвөлжин километр. Хөвсгөл аймаг нь Монголын хамгийн олон хүн амтай  аймаг бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар хүн амын тоо 134,5 мянга байжээ.

soynii-bus-nutag soynii-bus-nutag1

1. Соёны бүс нутаг

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ”Мөнх сарьдаг” уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ”Мөнх сарьдаг” уул бөгөөд 3491 метр өндөр. Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг юм.

Хөвсгөл аймгийн амралтын газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

huvsgul-nuur huvsgul-nuur1 2. Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Энэ нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгаж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Dayn-deerhiin-agui 3. Даян дээрхийн агуй
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 километр зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай. Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуйтай. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. uushgiin-uvriin-bugan-hushuu

4. Уушгийн өврийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Ulaan-tolgoin-bugan-hushuu 5. Улаан толгойн буган хөшөө
Мөрөн хотоос 35 км Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчимд нь нэлээн хэдэн 1-2 метр өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай.

21 аймгийн үзэсгэлэнт газруудын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС аваарай!

Darhadiin-13-ovoo

6. Дархадын 13 овоо

Дархад нутаг руу орох давааны оройд 13 овоо байдаг. Энэ 13 гэдэг нь дархадуудын шүтдэг тоо бөгөөд хүний ертөнцөд оршиж байгаа орон зайнд 10 зүг, 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ын тоог бий болгож байгаа ажээ. Дархадуудын шүтлэг бол 10 зүг, 3 цагтаа даатгал өргөж байгаа хэрэг ажээ.

tsaatanii-nutag1 7. Цаатны нутаг
Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг. Тайгад 4 улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, ан ав хийж амьдрах бөгөөд Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Шишгэдийн голын сав нутгаар аж төрөн амьдардаг.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал