шинэ автомашин борлуулдаг газруудын

1. Авто худалдааны цогцолбор
Авто техникийн худалдаа үйлчилгээний нэгдэл төвлөрөл, эмх цэгцтэй, зохион байгуулалттай монголын хамгийн том худалдааны төв. Энэ төв нь 6375 авто зогсоолтой, 50 гаруй ААН байгууллага, 180 хувиараа бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт дунджаар 500 гаруй үйлчлүүлэгч зорчдог.
Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5, авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто оношилгооны төв, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ зэргийг төвлөрүүлээд байна.
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, 22-ын товчоо, Бордооны хэсэг
Утас:7014-0022, 7014-0011
7014-ХХХХ
2. “Да Хүрээ Трейд” баталгаат авто худалдааны төв
“Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв нь 60 автомашины багтаамжтай авто үзэсгэлэнгийн танхим, 110 автомашины багтаамжтай задгай авто зогсоолтой.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Шар хадны гудамж, Да хүрээ худалдааны төв
Утас:1900-1976, 463617
1900-ХХХХ
3. “Авто экспо центр” ХХК
Монгол улсдаа хамгийн том авто машины албан ёсны авто худалдааны төв. Евро стандарт болон япон авто машин худалдаалдаг. Хаяг: Баянгол дүүрэг 3-р хороо Дунд голын гудамж Авто экспо центр ХХК.
Утас:7725-0000
7725-ХХХХ
4. “ET Motors” Prius машины захиалга, худалдаа
Японоос ачигдахад бэлэн болсон авто машинуудыг үнэ болон төлбөрийн нөхцөлийн хувьд тохиролцоод захиалах боломжтой.
Утас:8011-0257
8011-ХХХХ
5. “Баянзүрх моторс” Auto showroom
Хаяг: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, КТМС-ийн зүүн талд
Утас:9908-0099, 9111-0099, 8811-0053, 8811-1090
9908-ХХХХ
6. “Autobiz” Машин Захиалга Худалдаа
Бид авто машин худалдаа, импортын чиглэлээр дагнан үйл ажиллагааг эрхэлсэн тодорхой туршлагатай, таны хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашинуудыг сонгоход туслах болно. Япон болон АНУ-аас хамгийн хямд болоод үнэлгээ сайтай бүх төрлийн автомашинуудыг ил тод үйлчилгээгээр түргэн шуурхай захиалгаар нийлүүлж байна.
Хаяг: СБД, 3-Р ХОРОО, UBH CENTER, 608 ТООТ
Утас:9909-4423, 8099-4422, 7777-8787
9909-ХХХХ
7. “Toyota” албан ёсны борлуулагч “Мөнххада”
Мөнххада”компани нь 2013 онд “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч Японы алдарт Жи Лайон группийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
250 машины зогсоол бүхий Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд 10 машины шоурүүм, хүүхдийн тоглоомын талбай, кофе шоп, хүлээлгийн танхим ажиллаж үйлчлүүлэгч бүхний тав тухыг нэгэн цэгээс бүрэн хангах боломжийг бүрдүүллээ.
Хаяг: Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам-901, Мөнххада Тоёота төв
Утас:7595-3333
7595-ХХХХ
8. “Глобал моторс” ХХК
Глобал Моторс ХХК нь монголын хэрэглэгчдийг дэлхийн стандартад нийцсэн чанартай автомашин, автомашины дугуй, мотоциклоор хангахыг зорин ажилладаг.
Үндсэн үйл ажиллагаа: Шинэ автомашины худалдаа , захиалгат худалдаа
Автомашины дугуйн худалдаа
Мотоциклийн худалдаа
Манай компани хувь хүн, албан байгууллагын захиалгын дагуу төрөл бүрийн автомашин, механизмуудыг найдвартай, хурдан шуурхай нийлүүлж үйлчилдэг.
Утас:9907-5642
9907-ХХХХ
9. “Моннис” групп
Моннис Интернэшнл нь 1998 онд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Японы Ниссан Мотор компанийн албан ёсны дистрибьюторын эрхийг авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орондоо дэлхийд алдартай олон брэнд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн, хамгийн өндөр чанар, найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.
Эдгээрээс дурдвал, автомашины салбарт Nissan, зам, уул уурхайн салбарт Liebherr, Kawasaki, Bomag, Striker, Cummins, Allison Transmission, Esco, Duratray, Total, Good Year бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ борлуулалтын дараах засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэж байна.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг, Моннис барилга 9 давхар
Утас:7000-8143
7000-ХХХХ
10. Наран моторс
Манай компани нь 2006 оны 9 дүгээр сарын 26-наас эхлэн ХБНГУ-ын BMW Группын Монгол дахь албан ёсны импортлогч болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Наран Моторс ХХК-ийн BMW төв нь 6 машины багтаамж бүхий үзэсгэлэн, худалдааны танхимтай.
Бид Монголын зах зээлд: BMW брэндийн авто машин /BMW 730Li, BMW X5, BMW 5 сери, BMW X3, BMW 3 сери, BMW X6/ худалдаа
Автомашины засвар үйлчилгээ
Сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хаяг: Энхтайваны гүүр, Наран плаза building
Утас:11-333131, 9918-2579
11-33ХХХХ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал