Шинэ жил 2024

Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.Гуравдугаар сард шинэ жилийг тэмдэглэдэг байжээ. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байжээ.Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын 1-г шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-с тэмдэглэх болсон байна.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал