Өмгөөлөгч нарын жагсаалт

Хуульч нь 

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Эрх бүхий байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад орж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.

Эрх зүйч мэргэжил эзэмшиж, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн буюу хуульч мэргэжлээр ажиллах эрх авсан этгээдийг хуульч гэнэ. Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

/Өмгөөлөгч нарын жагсаалт/

Өмгөөлөгч- / өмгөөлөл- латинаар advocatus буюу урих, уриалах / хуульзүйн дээд боловсролтой, ял шийтгэлгүй, тогтоосон журмын мэргэшлийн шалгаруулалтанд орж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэнийг хэлнэ. Өмгөөлөгч нь шүүн таслах ажиллагаа болон бусад харилцаанд оролцож буй иргэнд өөрийнх нь хүсэлтээр эрхзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалдаг. 

Өмгөөлөгч нь

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Хуульчдын холбооноос зохион байгуулах Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байх /эрх зүйн тодорхой нэг чиглэлээр мэргэшсэн байх/ шаардлагатай. 

Улсын дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрх авсан 2997 өмгөөлөгч бүртгэлтэй байна. Өмгөөлөгч нарын жагсаалт болон дэлгэрэнгүй мэдээллийг доор байгаа 2 линкээр орж үзнэ үү.

/Өмгөөлөгч нарын жагсаалт/

Өмгөөлөгчдийн лавлагаа

Шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчдийн нэгдсэн жагсаалт

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал