Аялалд явахдаа анхаарах зүйлс

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Хүн бүхэн л дэлхийгээр аялахыг мөрөөддөг. Хэрвээ та энэ мөрөөдлөө бодит болгохоор шийдэж аяллаар явахаар зэхэж байгаа бол дараах хэдэн зүйлсийг мэдээд авахад илүүдэхгүй. Таны аялалд хэрэг болохуйц 10 зөвлөгөөг бид хүргэж байна.

1. Авч явах зүйлсийн жагсаалт

diary and calendar with passport and map, Travel planning

Та аялалд явахаасаа өмнө авч явах зүйлсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй.

2. Хэт олон зүйл авч явахгүй байх

clothes-travel

Олон зүйл авч явахгүй байх. Очих гэж байгаа улсынхаа цаг агаартай урьдчилан танилцаж, хувцсаа бэлдээрэй. Ачааны мөнгөндөө санаа зовж байгаа бол өмсөх үгүйгээ мэдэхгүй олон хувцас цүнхэндээ хийх хэрэггүй. Тэрний оронд дулаан болон нимгэн нэг өмд, мөн тийм цамц, нимгэн болон зузаан нэг оймс гэх мэтчилэн цөөрүүлээрэй. Тэртэй тэргүй та тэр олон хувцсыг ээлжилж өмсөх зав гарахгүй ч байж мэднэ.

3. Дулаан хувцас авч явах

warm-clothes

Нисэх онгоцны буудлууд ихэвчлэн сэрүүхэн байдаг тул танд дулаан хувцас зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс дор хаяж нэг зузаан ноосон цамц, зузаан оймсоо цүнхэлчихэд илүүдэх зүйлгүй.

4. Ачаан дээрээ өөрийн нэр, хаяг, утас зэргээ тодорхой бичих

packing-travel

Нисэх онгоцны буудал дээр ачаа хоорондоо солигдох, алдагдах тохиолдлууд олон байдаг. Тиймээс тээшин дээрээ өөрийн нэр, утас, хаяг зэргээ тодорхой биччихвэл болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх болно.

5. Зөөврийн цэнэглэгч авч явах

powerbank-travel

Гар утасны цэнэг дуусахад хаана гэж залгуур хайгаад явах вэ? Тиймээс зөөврийн цэнэглэгч авч явах нь зохимжтой. Цэнэглэх боломжтой үедээ зөөврийн цэнэглэгчээ давхар цэнэглээд явахаа мартуузай.

6. Халаасны мөнгө болон бичиг баримтуудаа шалгаарай! 

travel-documents Та аялалд гарахаасаа өмнө дараах бичиг баримтуудаа авсан эсэсээ нэг шалгаарай!
Биеийн байцаалт, гадаад пасспорт, кредит карт, бэлэн мөнгө, жолооны үнэмлэх, машины бичиг баримт, аялалд хэрэгтэй бичиг баримтууд, дансны дугаарууд тэмдэглэсэн баримт.

7. Үнэгүй интернэт

travel-internet

Хэрвээ нисэх онгоцны буудал дээр үнэгүй интернэт ашиглахыг хүсвэл URL хаяган дээрээ “?. jpj”  гэж бичээрэй.

8. Үнэгүй үйлчилгээг асуухаас нэрэлхэх хэрэггүй

wedding-1610261_960_720

Нисэх онгоцонд үйлчлэгчийн зүгээс санал болгох, бал сар төрсөн өдөр зэрэгт зориулсан тусгай хөтөлбөрүүд багтдаг. Тиймээс та юу хүсэж байгаагаа, ямар үйлчилгээг үнэгүй эдлэх боломжтой зэргийг нэрэлхэлгүй асууж байгаарай.

9. Нисэх буудал дээр дуг хийх

AIRPORT_SLEEP

Урт удаан нислэг, дамжин суулт зэрэг таны биеийг чилээх зүйлсээс хэсэгхэн ч атугай холдож, дуг хийхийг зөвлөж байна. Магадгүй хаана амрахаа мэдэхгүй байвал зорчигчдын амралтын өрөөг санал болгоё. Хэсэгхэн ч болов хугацаанд биеэ амраавал илүү эрч хүчтэй болсон байх болно.

10. Замдаа идэх амттан, чихрээ битгий мартаарай

travel-sweets

Урт удаан аяллын турш таны нөхөр болох зүйл бол яалтчгүй амны зугаа гаргах чихэр, самар юм. Мэдээж нисэх онгоцны буудал болон замын дэлгүүрээс авч болох ч илүү өндөр үнээр худалдаалагддаг тул урьдаас бэлдсэн амттангаа идвэл мөнгөнд хэмнэлттэй басхүү цагаа олсон сэргээш болох болно.

Ангилал