Аяллын даатгал

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

1. Бодь даатгал

Гадаадад зорчигчдын гэнэтийн ослн даатгал
Бид дэлхийн нэр хүнд бүхий Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх 1,000,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь дэлхийн аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагчийг Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллага нь тухайн улс дахь өөрийн эмнэлэгт 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулах бөгөөд гадаадад гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бид  бүрэн хариуцна.
Бид та бүхэнд 3 төрлийн даатгалын багцыг санал болгож байна.
Утас: 7000-4800 2. Ард даатгал
Аяллын болон богино хугацаатай албан ажилд явж буй бүх насны хүмүүс даатгуулах боломжтой. Зорчигч та  амь нас, эрүүл мэндээ тус даатгалд даатгуулна. Таныг гэнэтийн осолд өртөх эрсдлээс хамгаалж, түргэн тусламжийн болон эмнэлэгт хандаж эмчилгээ үйлчилгээ авах. Даатгуулагч гэр бүлийн хамт даатгуулж байгаа тохиолдолд дараах байдлаар хураамжийн хөнгөлөлт үзүүлнэ.
Утас: 7720-0089 3. Номин даатгал
Хамгаалалтын хязгаар: 20,000$
Хамгаалалтын төрөл: Иж бүрэн
Зорчих улс: Америк, Канад, Японоос бусад улс
Даатгал үргэлжлэх хугацаа: 1-4 хоног

4. Хаан  даатгал

“Смарт Аялал” нь Монголын анхны дотоод аяллын даатгал бөгөөд эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялах гэж буй аялагчдад зориулсан амь нас, эрүүл мэнд, гэнэтийн өвчлөл болон ослын улмаас учирч болох аливаа эрсдэлийг хамгаалах шинэлэг, ухаалаг даатгал юм.
Хаан Даатгал компани нь “Смарт Аялал” даатгалаар дамжуулан Монголд хамгийн анх удаа фэйсбүүкээр даатгах үйлчилгээг нэвтрүүлж байгаа бөгөөд даатгуулагч та өөрийн фейсбүүк мессенжерээр даатгалын нөхцөлтэй танилцан, гэрээг хийж, онлайнаар төлбөрөө төлөн баталгаажсан гэрээг өөрийн мэйлээр хүлээн авахаараа онцлогтой.
Даатгалын хураамж: 5000₮
Даатгалын үнэлгээ: 5,000,000₮
Утас: 7000-0808 5. Монгол даатгал
Таны амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлын дээд үнэлгээ нь даатгалын хамгаалалтын төрлөөс хамааран
20 000.00 ам.доллар, 30 000.00 ам.доллар, 50 000.00 ам.доллар болон 100 000.00 ам.доллар байна. Утас: 11-313615

6. Миг даатгал

Даатгуулагчийг учирч болзошгүй дараах үндсэн эрсдэлүүдээс даатгана:
a) Гэнэтийн осол;
b) Гэнэтийн өвчлөл.
•    Даатгуулагчийг учирч болзошгүй дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгосон багцаас хамааран даатгана:
a) Хуулийн хариуцлага;
b) Ачаа тээш, бичиг баримт алдах;
c) Ачаа тээш, нислэг хоцрох.
Утас: 7575-6000

7. Тэнгэр даатгал

Гадаад улсад зорчиж байх үед таны эрүүл мэндийг хамгаалахаас гадна ачаа тээш алдагдах, нислэг саатах гэх мэт аяллын үед гарч болох эрсдэлүүдээс хамгаалах иж бүрэн даатгал. Даатгалын хураамж нь таны аль улсад хэд хоногоор зорчих, мөн хэдэн хүн явахаас хамаарч харилцан адилгүй байна.
Утас: 7500-1889

8. Практикал даатгал

Даатгалын хураамж нь таны сонгох хамгаалалт, зорчих улс, хугацаанаас хамааран өөр өөр байна;
– Та жилд 2 ба түүнээс олон удаа гадаад оронд зорчдог бол жилд хэдэн ч удаа аялсан үйлчлэх хамгаалалтыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой;
– Та гэр бүлээрээ эсвэл хамт олгоороо аялах тохиолдолд 5-20%-ийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой;
– Хүүхэд 50% хөнгөлөлттэй үнээр даатгуулна.
– 100 000$ хүртэлх эрсдлийн хамгаалалт;
Утас: 7777-6677 9. Мандал даатгал
Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт хүргэх, нутаг орон руу нь тээвэрлэхэд гарсан нэмэлт зардлыг даатгагч нөхөн төлнө.
Утас: 7575-2000

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал