Цусны шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

Цусны шинжилгээ өгөхдөө үүнийг анхаараарай.

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

Цусны шинжилгээний ЛАБОРАТОРИУДын мэдээллийг ЭНДЭЭС

Цусны шинжилгээ өгч буй хүнээс шаардагдах зүйлс:

  • Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоох
  • Хэт хурц, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол, согтууруулах ундааг  3 хоногийн өмнөөс хэрэглэхгүй байх
  • Шинжилгээг өлөн үедээ буюу хооллосноос хойш 6-8 цагийн дараа өгнө.
  • Хоол нь амархан шингэх, өөх тос багатай хоол байвал зохино.
  • Шинжилгээ өгөхөөс өмнө буцалсан ус, чихэргүй хар цай ууж болно.
  • Шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урд өдөр нь биеийн хөдөлмөр ядартлаа хийх, зүү төөнүүр тавиулах, радио изотопийн болон рентген шинжилгээ хийлгэх, онцын шаардлагагүй үед эм уух буюу тариулж болохгүй

Мөн та цусны шинжилгээ хийлгэхдээ танаас шинжилгээ авхад шаардлагатай эмнэлгийн багаж төхөөрөмж буюу зүү, тариур, хуруу шил гэх мэт багажууд ариун цэврийн шаардлага хангасан, шинээр нь задалж байгаа, хугацаа нь дуусаагүй байх зэргийг наад зах нь хянах хэрэгтэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал