Шээсний шинжилгээ өгөхөд юуг анхаарах вэ?

Шээсний шинжилгээ өгөхдөө үүнийг анхаараарай.

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

Шээсний шинжилгээ авдаг лабораториудын мэдээллийг ЭНДЭЭС

Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлдэг байна. Иймд тухайн хүнд ямар өвчний шинж тэмдэг буйг мэдэхийн тулд эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг. Шээсний дээжээ шинэилгээнд өгөхдөө та юуг анхаарах ёстой вэ?

  • Шээсний шинжилгээнд заавал өлөн шээс авч ирэх /Шээхгүйгээр ирээд лабораториос ариутгасан шил авч шинжилгээг өгч болно./
  • Шээсээ авч ирэх тохиолдолд шилээ маш сайн угааж цэвэрлэсэн байх ба хувийн ариун цэврийг сайтар сахиж шээсний дунд хэсгээс хангалттай хэмжээгээр авч ирэх
  • Шээсний шинжилгээ өгөхийн урд өдөр улаан манжин зэрэг будагч бодистой хүнс болон шоколад, кофе, сироп гэх мэт чихэрлэг зүйлийг хэрэглээгүй байх шаардлагатай
  • Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн тамир спортоор хичээллэдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хүчний дасгалаа зогсоосон байх. /явганаар удаан алхах, бодибилдинг, фитнес г.м./
  • Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхгүй байх
  • Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө. Шинжилгээний сав нь том амтай, таглаатай байх бөгөөд уг савыг сайтар цэвэрлэж буцалсан усаар зайлан савыг арчилгүй хөмөрч хатаасан байх ёстой.
  • Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
  • Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
  • Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.
  • Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ шээсний шинжилгээ өгч болохгүй.
  • Мөн бэлдмэл ууж, тариулж байгаа бол энэ тухайгаа эмчдээ заавал хэлэх ёстой. Учир нь зарим эм бэлдмэл нь шээсний шинжилгээний үр дүнд нөлөөлдөг.
  • Хоолны тусгай дэглэм барих хэрэггүй ч шээсний шинжилгээ өгөхийн өмнө рашаан ууж болохгүй. Рашаан, эрдэстэй ус нь шээсний раекцийг өөрчилдөг аж.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал