Ар жанчивлан рашаан сувилал

“Ар Жанчивлан рашаан сувилал” ХХК нь Улаанбаатар хотоос 60 км зайд,Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Жанчивлангийн рашаанд түшиглэн байгалийн үзэсгэлэнт газарт жилийн дөрвөн улиралын турш үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд далайн түвшинээс дээш 1600м өргөгдсөн өндөр газар оршидог. Анх 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-1958 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалгаа хийж нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлттэй ус, Монгол болон дэлхийд ховорт тооцогддог радон бүхий рашаан байгааг тогтоожээ.
“Ар жанчивлан рашаан сувилал” ХХК Зуны улиралд нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, өвлийн улиралд нэг ээлжиндээ 150-200 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ходоод, элэг, цөс, бөөр, ууц нуруу, үе мөчний болон цусны даралт ихсэх, багасгах, мэдрэлийн системийн өвчтэй хүмүүст рашаан, гүүний саам, цагаан ямааны сүү, коктейл уулгах, зүү төөнүүр, хануур самнуур, иллэг массаж, шавар, фикик, тосон эмчилгээ, биеийн тамир хөдөлгөөн засал зэргээр үр дүнтэй эмчлэн, сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжиралттай байдаг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл 12 нугалаа гэдэсний хүндрэпгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

- Дэлгэрэнгүй хаяг : Төв аймаг Эрдэнэ сум Улаанбаатар хотоос 70км
  • Эх үрсийн сувилал

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!