Баян-Уул жуулчны бааз

Баян-Уул жуулчны бааз

Байгалийн үзэсгэлэнт Орхоны хөндийн сав газарт Улаан цутгалангийн хүрхрээнээс 7км зайтай Орхон голын захад байрладаг. Жуулчны бааз нь ресорандаа монгол, европ хоолоор үйлчлэнэ. Орхоны хүрхрээ, Могойтын халуун рашаан, Төвхөн хийд, Үүртийн тохой, Найман нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудын төв хэсэгт байрладагаараа давуу талтай.

Захиалгаар морин аялал, боодог ба хорхог хийх, галын наадам хийх, ардын урлагийн тоглолт үзүүлэх, малчин айлд зочлох, монгол тоглоом наадгайгаар наадуулах (шагайн харваа, шагай няслах, хорол, оньсон тоглоом), сарлагийн поло зохион байгуулах боломжтой.

Улиралын чанартай нээгдэх ба 5-р сарын 1-нээс 10-р сарын 1-ний хооронд үйл ажиллагаа явуулдаг.

- Хүчин чадал: 80
- УБ-аас хэдэн км : 270 км
- Гэр, байшингийн тоо, Багтаамж:

2-4 ортой 25 гэр буудал, 8 өрөөтэй байшин 1.

- Дэлгэрэнгүй хаяг : Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сумын төвөөс баруун хойш 17 км зайд, Орхон голын хөвөөн дээр Цагаан бургас гэдэг газар

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!