Жаргал Жигүүр

Жаргал жигүүр жуулчны бааз

Жаргал Жигүүр жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт загас жараахайгаар элбэг Хөнжил, Идэрийн голын хөвөөнд байрладаг ба Улаанбаатар хотоос Хөвсгөл далай орох жуулчны гол маршрут дээр байрладаг. Энэхүү гол зам нь эртний Монголын нийслэл Хархорин, Эрдэнэзуу хийд, Чулуут голын хавцал, сөнөсөн галт уул Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудаар дайран өнгөрдөг.

– Жуулчны бааз нь төвийн эрчим хүчинд холбогдсон 24 цагийн цахилгаан, мөн мобиком, Skytel, G-mobile-ийн үүрэн телефоны сүлжээтэй
– Орчин үеийн ариун цэврийн өрөө, шүршүүр, эрүүл мэндэд тустай байгалийн халуун рашааны бассейнтай
-Жуулчны баазын хажуугаар урсах Хөнжил, Идэрийн гол нь тул, ленок загасаар элбэг бөгөөд жуулчдын загасчлах дуртай гол, мөрнүүдэд зүй ёсоор тооцогддог

Нэмэлт үйлчилгээ:
– Малчин айлд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцах
– Хөнжил, Идэрийн голд загас барих
– Үндэсний хувцастай зураг авахуулах
– Монгол гэр, гэрийн тавилга хийх жижиг үйлдвэр үзэх
– Монгол гэр барих
– Байгалийн жимс түүх, эмийн ургамал үзэж сонирхож түүх аялал
– Морь, сарлаг унах
– Бүх төрлийн ердийн хөсгөөр ойр орчмын үзэсгэлэнт газруудаар аялал хийх
– Массаж хийх, хувцас угаах, индүүдэх үйлчилгээ

Үнэ: Ганцаарчилсан жуулчин – 56000, Групп жуулчин – 53500төгрөг
Монгол жуулчин /гэрээт/ – 35000төгрөг
Гэрээт бус жуулчин – 60000төгрөг

Хаяг: Хөвсгөл аймгийн жаргалант сум, Хорго-Тэрхийн нуураас Хөвсгөл орох замд.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!