Эрдэнэ Ухаа жуулчны бааз

Эрдэнэ Ухаа жуулчны бааз

Жуулчны бааз орчмын аялах чиглэл: Бага газрын чулуу -14км. Гэр чулуу,ногоон дарь эхийн хүнхэр, Жаргалантын агуй, нүдний рашаан ууж аргаль янгир харах Сөдөтийн аманд аялах.

Сүм хөх бүрд – 16км. XVI зууны үед Халхын ноён хутагт Данганравжаагийн алдарт “Саран хөхөө” дуурь жүжгээ тоглуулахаар байгуулсан. Оройгүй сүм театр, хулс найгаж усны шувууд чуулсан бүрд зэргийг үзнэ.

Зам зуурт:  Улаанбаатар хотоос жуулчны  бааз орох замд Ар бүрдийн элс, Зоргол хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхож болно.

Тусгай үйлчилгээ: цагаан гүүний саам, цагаан ямааны сүү, үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглуулах
Ариун цэврийн байгууламж: халуун хүйтэн устай дүш-4, боловсон 00-4, угаалтуур-4
Цахилгаан хангамж: 380км, 220 км хүчдэл гаргах цахилгаан үүсгэгч, ЕЦВ-6 насос бүхий 60м гүний худагтай, төвийн эрчим хүчинд холбогдсон.

Нэг ээлжиндээ 70 хүн зэрэг хүлээж авах хүчин чадалтай манай ресторан нь гадаад дотоодын аялагч нарт зориулсан монгол үндэсний хоол болон Ази, Европ хоолоор үйлчилнэ. Өөрсдийн хүлэмжинд тарьсан ногоогоор хүнсний хэрэгцээгээ хангадаг.

Хаяг: Бага газрын чулуу-наас баруун хойд зүгт 14 км-т Дундговь аймгийн Адаацаг сумын Шинэ-ус хэмээх газар байрладаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!