Бишрэлт

Зочид буудал, цогц үйлчилгээ

Бишрэлт Зочид буудал

Бишрэлт зочид буудал нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол улсын зочлох үйлчилгээний салбарын туршлагатай зочид буудлуудын нэг бөгөөд 2015 онд иж бүрэн засвар хийж дээд зэрэглэлийн зочид буудал боллоо.

Тус зочид буудал нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байршдаг бөгөөд онгоцны буудлаас 19 км, төмөр замын төв буудлаас 2 км, Засгийн газрын ордноос 1 км, томоохон бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон оршдог юм.

Зочид буудал нь орчин үеийн хийц бүхий тавилга, олон улсын ярианы эрхтэй телефон утас, 125 суваг бүхий HD телевиз, мини бар, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон угаалгын өрөө зэрэг зочны ая тухыг хангасан 28 дээд зэрэглэлийн өрөөтэй. Өрөөний үнэд өглөөний хоолны үнэ багтсан бөгөөд Танд хувцас угаалга цэвэрлэгээ, бизнес төв, такси дуудлага, онгоц болон галт тэрэгний буудлаас тосох хүргэх, автомашины түрээс, өглөө сэрээх үйлчилгээ зэрэг олон үйлчилгээг үзүүлэх болно.

ӨРӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

– Wi-Fi, суурин интернэтийн үнэгүй үйлчилгээ
– Хавтгай дэлгэцтэй 125 суваг бүхий HD телевиз, видео сан
– Том бичгийн ширээ
– Олон улс руу ярих боломжтой суурин утас
– Өрөөнд суурилуулсан электрон кодтой сейф
– Орны хажуугийн гэрлийн унтраалга /тохируулга/
– Tsubaki брэндийн гоо сайхны хэрэглэгдэхүүн, үсний сэнс
– Өдөн хөнжил, матрасны зөөлөвч болон нэмэлт гоёлын дэр

Хаяг: Ялалтын талбай, Үлэг гүрвэлийн музейн зүүн талд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!