Castle

Сонгодог хөгжим, тансаг орчин, найрсаг үйлчилгээ

Сонгодог хөгжим, тансаг орчин, найрсаг үйлчилгээ, амтат хоол…. энэ бүгд “Castle” рестораныг илтгэнэ.
Бид үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан үйлчилгээг үзүүлж, сайн сайхан бүхнийг мэдрүүлж, амьдралыг илүү амттай болгох эрхэм уриатайгаар үйл ажиллагаагаа 2012 оны 12 сарын 12 нд эхэлсэн.

“The Castle” ресторан нь  1 давхарт байрлалтай, 100-200 хүний суудалтай бөгөөд хурим найр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, шинэ жилийн хүлээн авалтуудыг зохион байгуулахад тохиромжтой.  8-20 хүний 3 VIP өрөө, гадна талдаа 20-30 хүний террастай,  европ – ази холимог хоолнууд болон уух зүйлсийн өргөн сонголттой, өдөр бүр 12:00-24:00 цагийн хооронд ажилладаг дээд зэрэглэлийн тансаг ресторан юм.

Бид та бүхэнд нуурын голд усан оргилуураар хүрээлэгдсэн онцгой шийдэл бүхий өвөрмөц хэлбэр, тохилог орчин, европ ази холимог хоолны сайхан мэдрэмж, өргөн сонголттой дарсны цэс энэ бүхнийг танд амлаж байна.

Манай ресторан нээгдсэн цагаасаа хойш гадаад орнуудын болон төр засаг, хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, хувь хүмүүст зориулсан олон төрлийн хүлээн авалт, хурим найр, тэмдэглэлт ой, төрсөн өдрийн арга хэмжээнүүдийг хийж ирсэн.

Үүнээс жишээ дурьдвал:
Дипломат байгууллагуудын Christmas үдэшлэг
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалтад зориулсан ГХЯ -ны сайдын үдийн зоог
Германы ЗГ – ын Future Mongolia -2012 уул уурхайн олон улсын үзэсгэлэн яармагын катеринг, Hakuho сантай хамтран мэргэжлийн сумочдын үдийн зоог
Тайландын ерөнхий сайд Инглак Шинаватрагийн айлчлалын Чин ван Ханддоржийн өргөөн дэх хүлээн авалт
CNN сувагийн Монгол дахь нээлтэд зориулсан оройн зоог
Финландын Элчин Сайдын Яам нээгдсэнд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт
Голомт банкны Top -100 харилцагчиддаа зориулсан арга хэмжээ
JCI олон улсын байгууллагын хүлээн авалт
New Juulchin болон Juulchin компаниудтай жуулчидад зориулсан зоог гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Чингисийн өргөн чөлөө Нарны зам 48
“ҮСАХүрээлэн”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!