Мандал

Мандал амралтын газар

Мандал Амралт анх 2007 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос шинэчлэгдэн өнөөгийн төрх байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид зочиддоо Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайханыг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өргөрүүлэх нөхцөл, боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.

Мандал амралтын газар маань Нарлаг Хотхон, Модерн Гэр Хотхон, Ногоон Хотхон гэсэн өөр өөр тус тусийн онцлогтой байруудад зочдоо хүлээн авдаг бөгөөд одоогоор нийтдээ 150 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Бид Даваагаас Пүрэв гаригуудад байрны үнэндээ 20,000 төгрөгийн хөнгөлөт үзүүлдэг.

Нийтдээ 120 хүний багтаамжтай ресторандаа Монгол үндэсний болон Европ, Ази хоолоор амрагчиддаа үйлчилдэг. Мөн төрөл бүрийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж байна.

Амралтын гадна орчны гэрэлтүүлгийг нарны эрчим хүч ашиглах замаар шийдсэн. Цаашид байгаль орчинд ээлтэй аливаа шинэ технологи боломжит бүх гарцуудыг ажил хэрэг болгон сэргээгдэх эрчим хүч ашиглах болно.

Canada загварын модон байшин 12 /тус бүр 4н ортой/ үнэ:100.000₮
Canada загварын модон байшин 4 /тус бүр 9н ортой/ үнэ: 180.000₮
Орчин үеийн Монгол гэр 10 /тус бүр 4 ортой, 00, душ/ үнэ: 180.000₮
Family House буюу гэр бүлд зориулсан тусгай байр / хүүхдийн давхар ор, хосын ор, 00, душ мөн гал тогооны булан/ үнэ: 180.000₮
Хамт олны хөнгөлөлт урамшуулалтай

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!