NAMASTE -2 ресторан
Манай ресторан нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цэвэрхэн тохилог орчин түргэн шуурхай үйлчилгээгээр үйлчлүүлэгчээ татсан. Төрсөн өдрийн буфет менюгээр та бүхэндээ та бүхэндээ үйлчилж байна.
Намасте ресторан нь Улаанбаатар хотод байрлаж буй хамгийн анхны дотоодын Энэтхэг сүлжээ ресторан бөгөөд 2010 онд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн юм. Байгуулагдсан цагаасаа хойш хүндэт үйлчлүүлэгчдийнхээ таашаалыг хүртэж Lonely Planet сэтгүүлийн 2011, 2014 мөн Tripadvisor-аас 2013, 2014 онуудын шилдэг үйлчилгээний байгууллагаар шалгарсан. Одоогийн байдлаар Намасте ресторан нь гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 1-р салбар нь БЗДүүрэг, Сансар хороололд байрлах “Цэцэг” зочид буудалын 1 дугаар давхарт 100% халал Энэтхэг үндэсний хоолоор үйлчилж байгаа билээ. Манай 2 дугаар салбар СБДүүрэг, Бага тойруу-35, Хатансүйх ХХК-ийн байр, 2 давхарт, 3 дугаар салбар нь ЧДүүрэг, 5-р хороо Гэсэр сүмийн эсрэг талд Маргад төвийн 2 давхарт тус тус байрлаж байна. Гурван салбар нийлээд 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдгээрээс Мэргэжлийн Энэтхэг хоолны 7 тогооч ноён Кумараар удирдуулан ажиллаж байна. Тэрээр 13 жилийн турш энэтхэг хоолны тогоочоор Энэтхэг болон Монголд ажиллаж байсан туршлагатай билээ. Манай ресторанийг үргэлж сонгон үйлчлүүлдэг эрхэм хүндэт та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Хаяг: Ulaanbaatar, Mongolia