Монголын Нууц Товчоо

Амралтын газар

Монголын Нууц Товчоо амралтын газар

Монголын Нууц Товчоо амралтын газар, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхлэн жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.

Монголын Нууц Товчоо амралтын газар, аялал жуулчлалын цогцолбор нь Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг. Манай цогцолбор байрлах эл газрыг “Ноён уул” гэнэ. Далайн түвшнээс дээш 1500 орчим метрт өргөгдөн байрладаг. Энэ ууланд буга, согоо, зэрлэг гахай, шилүүс, нохой зээхь, туулай, үнэг, дорго, мануул, чоно, тарвага, олон зүйлийн шувууд, ан амьтад байхаас гадна цээнийн ягаан, яргуй, цагаан уул, багваахай, жамьянмядаг зэрэг олон төрлийн цэцэг, эмчилгээний зориулалттай нохойн хошуу, сөд, таван салаа, егүшин, мөөг зэрэг ургамлууд ургадаг.

24 ор бүхий люкс, стандарт зэрэглэлийн өрөөтэй зочид буудал.
72 ор бүхий 13-р зууны үеийн цомцог гэр.
Нэг ээлжиндээ 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.

РЕСТОРАН
60 хүний суудалтай “Мичид” ресторан
12 хүний суудалтай VIP өрөөтэй.
Задгай талбайн үйлчилгээтэй.

ҮЙЛЧИЛГЭЭ
Номын “Шар өргөө”-нд Монголын Нууц Товчооны түүхэн бүтээлтэй холбогдолтой ном, судар, соёлын дурсгалтай танилцах.
60 хүний суудалтай хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон хурлын заал
Морь, тэмээ унах, малчин айлд зочлох.Нум сум харвах
Өвлийн улиралд цана, чаргаар гулгах.
Үндэсний хувцастай зураг авахуулах.
Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө тухлан сууж, дуулж баясан цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж бүхий 30 хүний суудалтай караоке бар.
Снукер биллъярд, ширээний теннис, спорт болон хүүхдийн задгай тоглоомын талбайтай.
Саун, душ, массажны үйлчилгээ үзүүлнэ.
Автомашины дулаан гражтай.

АРГА ХЭМЖЭЭ
Монголын Нууц Товчоо амралтын газар нь жил бүр хоёр арга хэмжээ зохион байгуулдаг.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Цагаан сарын баяр” event. /жил бүрийн II сар/
Монгол адуучны гайхамшгийг үзүүлэх зорилгоор “Адуучин шоу” зохион байгуулдаг. /жил бүрийн 8-р сарын 15-нд/

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД
XII-XIII зууны түүх, соёлыг сурталчлах, үндэсний бичиг соёлоо танилцуулах Номын “Шар өргөө”-тэй.
Байгалийн сайханд ажил амралтыг хослуулж болохуйц нөхцөлийг хангасан иж бүрэн тоноглогдсон хурлын танхимтай.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ойр байрлалтай.
Дэд бүтэц сайн хөгжсөн, мобикомын сүлжээтэй.
Тав тухтай тохилог орчинг бүрдүүлсэн.
Ур чадвартай мэргэжлийн боловсон хүчинтэй.
Өөрсдийн туслах аж ахуйгаас бэлдсэн экологийн цэвэр хүнсний ногоо, мах, сүүгээр үйлчилнэ.
120 м гүний худгийн цэвэршүүлсэн устай. Жилийн дөрвөн улиралд ажиллана.

Үндсэн үйлчилгээ:

  • Автобус /2 талдаа 300,000₮/
  • Жуулчны багц
  • Хонхны баярын багц
  • Хуримын багц
  • Хурлын заал /1 цаг 50,000₮ 50-60 хүн/

Нэмэлт үйлчилгээ:

  • Сагсны талбай.
  • Волейбол талбай.
  • Хөлбөмбөгийн талбай.
  • Теннис- 1 цаг 3000₮
  • Биллъярд- 1 цаг 12000₮ (Снүүкер)
  • Саун душ 1 цаг 8000₮
  • Ар булгийн рашаан (ходоод)
  • Хүүхдийн тоглоомын талбай.
  • Морь,  унуулах-1 цаг 8000₮ (морь, тэмээ г.м)

Үнийн мэдээлэл:

  • Модон гэр: 3н хүний 154,000төг + 1 хүн үнэгүй/өглөөний цай багтсан/
  • Люкс өрөө: 231,000₮
  • Стандарт өрөө: 192,000₮
  • Өдрийн хоолны сет: 19,400₮
  • Оройн хоолны сет: 16,500₮
  • Өглөөний цай: 5,900₮
  • Цан чарга түрээс: 3,000₮/цаг/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!