Монгол Нүүдэлчин

Жуулчны бааз

Манай жуулчны бааз нь зуны улиралд халуун ус, душ, боловсон бие засах газар, 24 гэр, 80 ортой. Нэг зэрэг 40 хүн хооллох гэр ресторанд монгол үндэсний хоолоор үйлчлэнэ.

-Хорхог, боодог, шорлог гэх мэт өргөтгөсөн хоол захиалах.
-Морь, тэмээ, сарлаг унах.
-Малчин айлаар зочлон монгол зан заншилтай танилцах.
-Цагаан идээ захиалах буюу хамтран хийх.
-Галын наадам зохион байгуулах.
Хаяг/ Байршил: Төв аймаг, Аргалант сум, 2р баг Ар дулаан/ Баруун тийш Эмээлтийн замаар гарч, морь эргэдэг Цагаан хөтөлөөс цааш 15км, төв замын урд талд зам салаад 1.5 км. Төв зам дээр самбар байгаа.
Нэмэлт байгууламжууд: Галын наадмын талбайтай.
Багтаамж:  24 гэр, 80 ортой, нэг зэрэг 40 хүн хооллох гэр ресторантай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!