Bluefin The Steakhouse
“Bluefin The Steakhouse” ресторан нь сонгодог Америк шийдлийг Европ урлагын хэв маягтай хослуулан тансаг орчинд Америк маягаар шарсан амтат стейк, хамгийн сайн чанарын далайн гаралтай хоол болон бүх төрлийн Европ хоолоор үйлчилдэг.
VIP өрөө: 10-12 хүн
Үндсэн багтаамж: 200
Тайз: Байгаа
Хөгжим апаратур: Байгаа
Авто зогсоол: 50 машин
“Блүфин” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын стандарт жишгийг Монголдоо бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны салбар болох “Bluefin The Steakhouse” ресторан 2013 онд албан ёсоор нээгдэж Америк технологиор хийсэн стейк болон дээд зэрэглэлийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ санал болгосноор Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарт хувьсал хийж дээд зэрэглэлийн ресторануудын нэг болж чадсан. Түүнчлэн “Блүфин” ХХК нь 2 жилийн хугацаанд хотын А бүсэд өөр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан 3 салбар ресторанаа нээн дотоод гадаадын 125000 үйлчлүүлэгчдэд үйлчилсэн бөгөөд олон улсын болон дээд хэмжээний тусгай хүлээн авалтын үйлчилгээг дотоод гадаадын 80000 зочдод хүргэн үйлчилсэн.
Үүсгэн байгуулагч: “Блүфин” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Ганбат нь тогоочийн ажлын гараагаа Америкийн нэгдсэн улсаас эхэлж Колорадо мужийн “Junz” сүши ресторанд ахлах тогооч, Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhisa” ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд 2009 онд өөрийн Ganba’s нэртэй япон болон франц хоолны ресторанаа “Seattle Washington”-д нээн ажиллуулсан. Энэ үедээ “Seattle Times” сэтгүүлийн хоол шүүмжлэгчдийн баг, мөн хэрэглэгч нарын сэтгэл ханамжын судалгааны төвөөс өндөр үнэлгээ авч маш богино хугацаанд хэрэглэгчийн найдвартай сонголт болж чадсан юм.
“Блүфин” ХХК нь монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өөрсдийн хувь нэмэрийг оруулж, үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Технологийн их сургуультай хамтран шинэ залуу төгсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар тасралтгүй хангах, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр анхааранн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.
Бидний зорилт: “Салбартаа тэргүүлэгч олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээг эх орондоо бий болгох”
Бидний уриа: “Хоолыг бид урлана”