Cinderella

Гоёлын гоо сайхны цогц үйлчилгээ

Арьс гоо заслын бүх төрлийн эмчилгээ, гоёлын гоо сайхны цогц үйлчилгээ

Mанай Синдерелла клиник ХХК 2014 оны 11 сард байгуулагдсан ба БЗД-н 3-р хорооны нутаг дэвсгэр 2-р эмнэлэгийн зүүн талд үүд хаалгаа нээж 2014 оны 12-р сарын 22-с *Синдерелла* мэргэжлийн арьс гоо засал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Одоо 2 салбартай. БЗД-н 26-р хороо Олимп хотхонд төв салбарыг нээсэн. Өнөөдрийг хүртэл нийт давхардсан тоогоор 20-иод мянган үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлсэн ба гомдол үр дүнгүй байдал зэрэг сөрөг үр дагавар гаргалгүй амжилттай ажиллаж байна. Захирал, Менежер2, Ахлах ажилтан-2, Их эмч-6, Гоо засалч-12, Ресепшн-4, үйлчлэгч-3, Мэргэжлийн сормуус артист-2, гэсэн хамт олонтой. Ажилчид БНСУ; АНУ; ОХУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд үйлчилгээгээ бид мөн л БНСУ; АНУ-н 2015, 2016 оны сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглан бренд бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэдэг ба зарим шаардлагатай бүтээгдэхүүнээ бид БНСУ-с Монголчуудынхаа арьсны онцлогт тохируулж захиалан авч ирдэгээрээ онцлогтой юм. Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг эрмэлзэн Дэлхийн лазерын холбоо болон БНСУ-н Данкоок их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг; БНСУ-н Медро бренд; АНУ-н Estelle medical skin care зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг нь бидний давуу тал юм. Манай байгууллага дэлхий дахинд хүчээ авч байгаа мэсийн бус аргийн эмчилгээнүүдийг мэргэжлийн түвшинд нэвтрүүлэн хөгшрөлтийн эсрэг; хөгшрөлтийг зогсоох; удаашруулах болон бүх нас хүйснийхэнд тулгамдсан арьсны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хүсч байна. Бидний зорилго бол энэ салбарыг улам өргөжүүлэн гадаадын хөгжилтэй орнуудад хийгддэг бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлэн дээд зэрэглэлийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан, тансаг; тав тухтай үйлчилгээг үзүүлэх, гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг багасгаж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулах явдал юм. Сүүлийн үед манайхыг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх; ажлын байраа нэмэгдүүлэн дахин нэг салбарыг хотын төвд нээхээр шаргуу ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!