Florever
“Florever” цэцгийн дэлгүүр Сөүлийн гудамжинд байрлах “Platinium center”-т шинээр үүд хаалгаа нээлээ. Манай дэлгүүр нь Монголдоо анх удаа Япон улсаас хатаамал цэцгийг оруулж ирсэн бөгөөд таны хүссэн загвар, дизайнаар зохиомж хийн үйлчилж байна. Амьд цэцгийн байгалийн өнгө, уян хатан чанарыг удаан хугацаагаар хадгалахын тулд тусгай технологиор хатаамал цэцгийг бэлтгэдэг. Хатаамал цэцэг нь мөнхийн гоо үзэсгэлэнг илтгэх бөгөөд хуримын ёслол, хүлээн авалт, ресторан, оффис гэх мэт төрөл бүрийн арга хэмжээ, тэмдэглэлт баяраар өргөн хэрэглэгддэг. Асар их үнэ цэнэ бүхий дурсамжийг агуулах энэ цэцэгс хүний амьдралын хамгийн нандин дурсамж бүхнийг өөртөө шингээн хэдэн арван жил өнө мөнхийн амьд тансаг хэвээрээ хадгалагдах болно.
Хаяг: Сөүлийн гудамж