Эрин

Зочид буудал, Хурлын заал, Караоке, Биллъярд

Эрин зочид буудал, ресторан нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай хүчин чадлын хувьд нэг дор 70 гаруй зочдыг хүлээн авах, зочдын ая тухтай байдлыг хангасан тохилог цэвэрхэн, орчин үеийн өнгө үзэмж сайтай, үйлчилгээний стандартыг бүрэн ханган найрсагаар хүлээн авч үйлчилж байна.

Эрин зочид буудал нь нийт 31 стандарт өрөөтэй дээд зэрэглэлээр тоноглогдсон юм. Люкс өрөөнд мини бар, кабелийн олон сувагтай телевизор, интернет, олон улсад гарцтай утас, нэг удаагийн хэрэгсэл, стакан, ус буцалгагч, ванн /шүршүүр зэрэг 3 одтой буудлын зэрэглэлийн дагуу тоноглогдсон бөгөөд таны тав тухтай байдал гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхvйц орчин бүрдүүлсэн болно. 12 цагийн турш өрөөний цэвэрлэгээ хийгддэг. Гражаас бүх давхруудад зогсох лифттэй.

Манай караоке нь Монгол, Европ, Америк, Орос, Япон, Солонгос 20000 гаруй дууны сантай. Хана нь дуу тусгаарлагчтай,агааржуулах системтэй.Та өрөөндөө хоол болон уух зүйлээр үйлчилгээ авах боломжтой.
Өрөөний хэмжээ: VIP/8-10 хүний багтаамжтай/
Ажиллах цагийн хуваарь:10:00-24:00
Байрлал: 2 давхарт
Кредит карт : Бүх карт уншина.
Хүчин чадал : Нийт 31 өрөөтэй. Энгий 1,2 ортой, Люкс, Тусгай люкс өрөөтэй.
Нэмэлт үйлчилгээ : Таны хүсэлтээр доорх нэмэлт үйлчилгээг авах боломжтой: Нэг давхарын ресторанд 8:30-21:30 цагийн хооронд халуун хоол гарна. Мөн таны хувцсыг дээд зэргээр цэвэрлэж индүүдэж өгөх бүрэн боломжтой. Энгийн угаалга нь 24 цаг, яаралтай бол 12 цагийн дотор бэлэн болгож үйлчилнэ. Мөн авто машинаар үйлчлэх боломжтой.
Материаллаг бааз : Ресторан, караоке /1өрөөтэй /, снүүкер биллъярд / 1 ширээтэй
Check in out time : Орох цаг өдрийн 13, Гарах цаг өдрийн 12 цаг
Машины зогсоол : Өөрийн машины зогсоолтой.

Хаяг: БГДүүрэг, 20-р хороо, Эрин интернэшнлийн хашаа 34-р байр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!