ӨРГӨӨ зочид буудал

Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг “Өргөө” биютик зочид буудал нь Итали дизайнерийн өвөрмөц шийдэл бүхий гадаад болон дотоод засал чимэглэлтэй, зочдын тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан тансаг тохилог өрөөнүүдийг цогцоор нь шийдэж өгсөн билээ.

“Өргөө” зочид буудал нь 2010 онд маркетинг менежментийн шинэчлэл хийж бютик зочид буудлын үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ. Тус зочид буудал нь дэлхийн шилдэг зочид буудлуудын стандартад бүрэн нийцсэн хамгийн сүүлийн үеийн тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан билээ.
Манай зочид буудал нь Засгийн газрын ордон, Яамд, Тамгын газар болон Олон Улсын байгууллага, Банк санхүүгийн байгууллага, Үндэсний музей, Сүхбаатарын талбай, Улсын дуурь бүжгийн академик театр, цэцэрлэгт хүрээлэн зэрэг гадаадын жуулчдын сонирхлыг татахуйц үйлчилгээний газруудад 2 минутын дотор хүрч болохоос гадна бизнесменүүдэд ажил хэргээ явуулахад бизнесийн таатай орчинд байрладгаараа бусдаас онцлогтой. Бид зочдоо өөрийн унаагаар угтаж авч, үдэж өгдөг үйлчилгээтэй буюу Англи өглөөний амтат хоолоор үнэгүй үйлчилдэг. Та 17 жилийн түүхтэй манай зочид буудалд аль ч үед хүрэлцэн ирэхэд бид таныг найрсгаар хүлээж авахад бэлэн байна.
Renaissance Ресторан

Рестораны үйлчилгээ /Зочид буудлын 1 давхарт байрладаг./ Манай “RENAISSANCE” ресторан нь 45 хүн нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай. Төрсөн өдрийн болон бусад баяр ёслол, тусгай зоогийг ойр дотныхондоо, хамт олондоо бэлэг барихаар төлөвлөж байгаа бол 30 хүний багтаамжтай VIP өрөөнүүдийн үүд хаалга үргэлж таны өмнө нээлттэй байх болно. Дурлалт хосууд болон гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө дээд зэрэглэлийн тансаг, найрсаг үйлчилгээгээр үйлчлүүлж, Авъяаслаг мастер тогооч нарын хийсэн европ, монгол үндэсний хоолыг тав тухтай тансаг орчинд зооглох боломжтой. Мөн өглөөний Англи цайны тансаг менюг бид та бүхэндээ дэлгэн барих болно.

Хурал болон уулзалтын танхим

Уулзалт цуглаан хийхэд тохиромжтой хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон 20-30 хүний багтаамжтай хурлын танхим, тусгай уулзалт болон хүлээн авалтад зориулан бэлтгэж болохуйц VIP өрөөнүүдтэй. Бизнесийн өрөө:
Орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон уужим саруулхан бизнесийн өрөө нь “Өргөө” зочид буудалд буудаллаж буй зочиддоо долоо хоногийн 24 цагт үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

“Говь” нэрийн барааны дэлгүүр

Өргөө зочид буудлын зочин угтах хэсэгт байрлах “Говь” нэрийн барааны дэлгүүрт дэлхийн хамгийн өндөр чанарын ноолуураар хийгдсэн сүүлийн үеийн загварын чамин тансаг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна. Ажиллах цаг: Даваа – Ням: 10.00 – 19.00

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчдын гудамж, 6-р байрны М100

Хаяг: (976)-70116044, 99993869

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!