Хүннү Хөдөө Арал жуулчны бааз
“Хүннү хөдөө арал” жуулчны бааз нь нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай.
100-150 хүн хүлээн авч Европ болон Монгол үндэсний хоолоор үйлчлэх хүчин чадал бүхий тохилог зоогийн газар.
Байгуулагдсан он: 1998
Гэр буудлын тоо: 22
Байшин буудлын тоо: 5 өрөө бүхий 7 байшин, 24 өрөө бүхий 1 байшин
Нийт орны тоо: 120- 180
Хаяг: Улаанбаатар хотоос 240 км-т Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнгийн Хөдөө аралд оршино.
Үзмэр
– Монголын нууц товчоон хөшөө
– Аваргын рашаан
– Их хайлантын аманд орших Өгөдэй хааны булш
– Хэрээ хад
– Харилд нуур, Долоон болдог
– Түүхийн үнэт үзмэр болох хүн чулуу, хиргисүүр, дөрвөлжин булш
– Аураг хотын тууриас олдсон ховор үзмэрээр хийсэн Монгол, Японы хамтарсан археологийн музей
Нэмэлт үйлчилгээ
– Орчин тойрны үзэсгэлэнт байгаль болон түүх соёлын үзмэрүүдийг үзүүлэх
– Малчин айлд зочилж, монгол ёс заншилтай танилцах
– Морь унаж морин аялал зохион байгуулах
– Галын наадам, од эрхэс, галын тахилга ёслол
– Өглөөний ургах нарыг харах, од харах
– Сур харваа
– Бариа засал, цагаан идээ
– Монгол үндэстний болон баатруудын хувцастай зураг авахуулах гэх мэт.