Их Хорго жуулчны бааз

“Их Хорго” Жуулчны Бааз нь 30 хүний суудалтай, Европ болон Монгол үндэсний хоолоор үйлчлэх Зоогийн газар, 60 хүний суудалтай ресторан, орчин үеийн тоноглолтой халуун усны газар, нийтийн ариун цэврийн өрөө, боловсон бие засах газар бүхий өөрийн цогцолбороор Танд үйлчлэхэд бэлэн байна.Манай бааз нь төвийн эрчим хүчний системд холбогдсон 24 цагийн байнгын цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэйн зэрэгцээ баазын орчимд Үүрэн телефоны бүх операторуудын сүлжээ барьдаг.

Их Хорго Жуулчны Бааз нь амрагчиддаа Хорго галт уул, Тэрхийн Цагаан Нуур болон ойр орчмын байгалийн үзэсгэлэнт газруудаар хийх олон төрлийн аяллуудыг санал болгодог. Амарч байгаа цаг хугацаанаасаа хамааран Та аяллын дараах төрлүүдийг сонгон үйлчлүүлэх боломжтой. Үүнд: Морин аялал, Сарлагийн аялал, Үхэр тэргээр аялах, Явган аялал, Завины аялал, Загасчилах аялал, Жимс, самар түүх аялал, Нүүдэлчин айлд зочлон Монгол үндэсний зан заншилтай танилцах аялал…
Хорго-Тэрхийн Цагаан Нуурын байгалийн цогцолбор газар болон түүний ойр орчимд Та байгалийн үзэсгэлэнт дараах газруудаар аялах боломжтой. Хоргын тогоо, Тэрхийн Цагаан Нуур, Чандмань толгой, Өвгөн хад, Шар нохойн там, Мөсөн Хонгил, Чойдогийн Боргио, Залуусын агуй, Зуун салаа мод, Чулуутын хавцал, Долоон чулуун гэр, Ноёнхангайн халуун рашаан…

Хаяг: Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хорго тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газарт, Тэрхийн цагаан нуурын зүүн эрэгт Улаанбаатараас 670 км, Тариат сумын төвөөс 11 км-ийн зайд байрладаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!