Хуримын бөгж солилцох

(Last Updated On: 12/06/2021) Хуримын бөгжний үүсэл Залуу хосууд хуримлахдаа хуримын бөгж солилцдог уламжлал нь эртний Египетчүүдээс гаралтай ажээ. МЭӨ 2800 оны үед амьдардаг байсан Египетчүүд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл төгсгөл гэж байхгүй учир хязгааргүй байдлын илэрхийлэл гэж үздэг байна. Монгол хуримын бөгж /Хаан бугуйвч, Хатан сүйх/ Монгол хуримын бөгж нь үүрдийн бат бэх […]

(Last Updated On: 12/06/2021)
Хуримын бөгжний үүсэл

Залуу хосууд хуримлахдаа хуримын бөгж солилцдог уламжлал нь эртний Египетчүүдээс гаралтай ажээ. МЭӨ 2800 оны үед амьдардаг байсан Египетчүүд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл төгсгөл гэж байхгүй учир хязгааргүй байдлын илэрхийлэл гэж үздэг байна.

history-of-wedding-ring-feature

Монгол хуримын бөгж /Хаан бугуйвч, Хатан сүйх/

Монгол хуримын бөгж нь үүрдийн бат бэх холбоог бэлэгдэн хатан сүйх, хаан бугуйвч гэдэг Монгол хээний дүрсээс үүдэн хийжээ.
Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч , эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ. Ийм хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт, бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл гэж үздэг.
Хаан бугуйвч нь:
Хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн байдаг учраас хоёр зөрж барилдсан дугуй, монгол гэрийн тоононы хэлбэртэй байна.
Хатан сүйх нь:
Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоёулаа хамтдаа явъя хэмээн ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байна.
Бөгжний доторх хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг.
Хаан бугуйвч гэж нэрлэсний учир нь гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ. Эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. (Я.Цэвэл монгол хэлний тайлбараас)

Хурим хийхэд тохиромжтой шилдэг ресторануудын жагсаалтыг ЭНДЭЭС...

Хуримын бөгж солилцох /Хуримын бөгж зүүх ёс/

Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа (чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай), эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг.                          Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж.

Монгол хуримын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулан, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхан бүхний билэгшээснээрээ онцлогтой юм.

Ангилал